Цөмийн энергийн комиссын Ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос [Цацрагийн хамгаалалтын багаж, тоног төхөөрөмж]–ийг нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. (2020-05-21 04:00:00)

Гадаад мэдээ

Шар нунтгийн үнийн өөрчлөлт: 2020 оны I улирлын тойм

Шар нунтгийн үнийн өөрчлөлт: 2020 оны I улирлын тойм

2019 оны төгсгөлд өмнөх онтой харьцуулахад бараг 3 ам.доллараар суларч байсан шар нунтагийн (U3O8) спот үнэ олон улсын геополитикийн хурцадмал байдал, эрчим хүчний асуудал, дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хүчээ авч эхэллээ.

Ураны олборлолтын огцом бууралт болон бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь шар нунтагийн үнийн хувьд ашигтайгаар эргэж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нэг киллограмм нь 65.12 ам.доллар (29.50 ам.доллар/фунт) хүрсэн нь энэ оны эхэн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн бөгөөд 2016 оны 02 дугаар сараас хойших хамгийн өндөр цэгтээ хүрсэн үзүүлэлт байлаа.

Нэгдүгээр сард АНУ-Ираны сөргөлдөөний улмаас түүхий эдийн зах зээлд дарамт мэдрэгдэж эхэлсэн бөгөөд алт, газрын тосны үнэ өссөн боловч ураны үнийн савалгаа хэвээр үлдсэн.

Хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй холбоотой шар нунтгийн зах зээлд бага зэрэг хөдөлгөөн ажиглагдсан бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс ирэх 10 жилд 150 сая ам.доллараар шар нунтгийн дотоодын түүхий эдийн нөөц бүрдүүлэхээр санал дэвшүүлснийг Конгрессоос эцэслэн шийдвэрлэх аж. Хоёрдугаар сарын сүүлээр шар нунтгийн үнэ бага зэрэг өсч 1 килограмм нь 54.75 ам.доллар хүрэв.

Цар тахал дэлхий даяар эрчимтэй тархсанаас улбаалан  гуравдугаар сард дэлхийн эдийн засаг тогтворгүй байдалд орсон. Сарын эхээр зохион байгуулагдсан Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC-Prospectors and Developers Association of Canada) чуулганы үеэр UxC компаниас зах зээлийн нийлүүлэлт буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2020-2021 онд зах зээл бараг зэрэг хумигдаж, 2022-2025 онд магадгүй нийлүүлэлтийн хомстол үүсч болзошгүй хэдий ч Казахстан Улс олборлолтоо нэмэгдүүлснээр энэхүү хомстлыг хялбархан нөхөн боломжтой тухай мэдээлжээ.

Улс орнуудаас цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээтэй холбогдуулан гуравдугаар сарын дундаас эхлэн олборлогчид ураны олборлолтоо бууруулж эхэлсэн бөгөөд Канад Улсын Камеко корпорац дэлхийн хамгийн өндөр ураны агуулгатай Сигар Лейк уурхайгаа түр хугацаагаар хааснаар өнөөдрийн байдлаар тус улсад ураны олборлолт зогсоод байна. Казахстан Улсын Казатомпром компани энэ жилийн ураны олборлолтоо 4,000 тонноор бууруулахаа мэдэгдсэн бол Намиби Улс ойрын хугацаанд ураны төслүүдээ мөн хаах төлөвтэй байна.

Ийнхүү нийлүүлэлтийн хомсдолоос 3 дугаар сарын сүүлчээр 1 килограмм шар нунтаг 60.37 ам.долларт хүрчээ.

Ойрын хугацаанд цар тахал намжлаа ч гэсэн уурхайнууд олборлолтын ердийн горимдоо ортол 6-18 сарын хугацаа шаардлагатай ба үүнээс улбаалан бүтээгдэхүүний хомстол улам гүнзгийрүүлэх магадлалтай гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  https://investingnews.com/daily/resource-investing/energy-investing/uranium-investing/u3o8-price-update/