Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Фукушима - 1 станцын ослыг олон улсын цөмийн болон цацрагийн ослын 7 дугаар зэрэглэлд шилжүүлсэн тухай

3 дугаар сарын 11-ний газар хөдлөлтийн дараа Фукушима - 1 станцын 1, 2, 3 дугаар реакторуудын хөргөлтийн системд гэмтэл гарч осол болсон ба 3 дугаар сарын 18-нд ослын 5 дугаар зэрэглэл гэж тодорхойлж байсан. Харин 4 дүгээр сарын 12-нд Фукушима - 1 станцын ослыг Олон улсын цөмийн болон цацрагийн ослын 7 дугаар зэрэглэлд шилжүүлсэн. Хүн болон хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх хэмжээний цацраг идэвхт иод-131 ба цези-137, стронци-90 станцын орчимд нь тархсан. Станцын орчимд цацраг идэвхт иод-131 изотопын цацрагийн хэмжээ 81 сая тераБк (1012Бк)-д хүрсэн. Япон Улсын цөмийн болон үйлдвэрийн аюулгүй байдлын агентлаг, Японы цөмийн энергийн аюулгүй байдлын газар, Японы Цөмийн аюулгүй байдлын комисс хамтран хуралдаж ослын зэрэглэлийг 5-аас 7 дугаарт шилжүүлсэн. Үүнийг Чернобылийн ослын үед гарсан цацрагийн хэмжээтэй харьцуулан дараах хүснэгтээр харуулав.
 
 
Гэхдээ 7 дугаар зэрэглэл нь цөмийн болон цацрагийн ослын хамгийн дээд зэрэглэл хэдий ч Фукушима станцаас алдагдсан цацраг нь Чернобылийн ослын үед хүрээлэн буй орчинд алдагдсан цацрагийн 10 хувьтай тэнцэх ба өөрөөр хэлбэл 10 дахин бага гэсэн үг юм. Иймээс энэ осол нь Чернобылийн ослоос хор хөнөөл нь бага. Ослын 7 дугаар зэрэглэлийн үед их хэмжээний цацраг идэвхт изотоп алдагдаж хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах түвшинд хүрсэн байна. Тухайн станцын талбайгаас гаднах тодорхой радиуст цацраг алдагдаж хөрс, ус болон агаарт тархан бохирдлыг үүсгэдэг учраас энэ газар нь хориотой бүс болдог.
 
Япон Улсын баруун хойд хэсэгт 4 дүгээр сарын 7-нд 7.4 магнетуд, 4 дүгээр сарын 11-нд 7 магнетуд, 4 дүгээр сарын 12-нд 6.3 магнетутын газар хөдлөлт болсон ч цөмийн эрчим хүчний станцуудад эвдрэл, гэмтэл гараагүй байна.
 
ФУКУШИМА-1 ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
 
4 дүгээр сарын 12-нд 6.6 магнетудын газар хөдлөлтөд станцын гаднах цахилгааны эх үүсвэр гэмтээгүй байна. 1,2,3 дугаар реакторуудыг гаднаас усаар хөргөх ажиллагаа үргэлжилж байна. 4 дүгээр сарын 11-нд 2 дугаар реакторын турбины гаднах сувгаас цацрагаар бохирдсон хаягдал усыг хоолой хэрэглэн зайлуулахаар ажилласан. Гэвч 4 дүгээр сарын 12-ны өглөө болтол эхэлж чадаагүй, учир нь хоолойноос бохирдсон ус нэвчих эсэхийг шалгаж дуусаагүй байна. Устөрөгчийн дэлбэрэлтээс сэргийлж 1 дүгээр реакторын байгууламж дотор азотын хий шахах ажиллагаанд саатал үүсээгүй. Гэхдээ сүүлийн 5 өдөр реакторын доторх даралт бага байгаа юм. Токиогийн эрчим хүчний компаний мэдэгдсэнээр 3 дугаар сарын 11-нээс хойш одоо хүртэл цацраг идэвхтэй иодын 1% нь гадагш алдагдсан байна. Иод-131 нь 81 сая Тера (1012) Бк цацраг станцад алдагдсан гэж тооцсон байна. Үүнээс өмнө Цөмийн ба аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагаас өдөрт 130 000 Тера Бк иод-131 алдагдаж байна гэж мэдэгдсэн. Цацраг идэвхтэй Стронци-90 станцаас 40-80 км-ийн бүс дэх хэмжилтийн 3 цэгээс илэрсэн байна. Стронци-90-ийн хагас задралын үе нь 29 жил. Энэ илэрсэн хэмжээ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж мэдэгдсэн. 4 дүгээр сарын 13-ны 07:00 цагт 2 дугаар реакторын хонгил дахь бохирдсон 250 т усыг соруулсны дараа бохир усны түвшин нь 4 см-ээр багассан байна. Энэ ажил нь 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19:30-д эхэлсэн байна. 4 дүгээр реакторын ашигласан түлшний саванд 200 т ус хийсэн байна.
 
2011 оны 4 дүгээр сарын 13-ны 21:00 цагт Фукушима-1 станцын 4-р блокийн ашигласан түлш хадгалах сангийн усны түвшин багассан. 3 дугаар сарын 11-ний газар хөдлөлтөөс өмнө 4 дүгээр блокийн түлшийг авч ашигласан түлшний санд хадгалж байсан.
 
ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ
 
4 дүгээр сарын 11-нд Япон Улсын засгийн газар Фукушима-1 цөмийн эрчим хүчний станцын “Нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн бүс”-ийг тогтоосон ба 20 км-ийн радиустай бүсээс гадагш бүсэд “Нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн бүс”-ийг тогтоохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Цацрагийн хяналт хийсний дүнд засгийн газар оршин суугчдын аюулгүй байдлыг харгалзан үзсэн. Япон Улсын засгийн газар ОУАЭА ба Олон улсын цацрагийн хамгаалалтын комиссын хяналтын хэсгийнхний зөвлөсөн стандартуудыг мөн харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан.
 
Япон Улсын засгийн газар ойролцоогоор дараа жилийн 3 дугаар сар хүртэл 1 жилийн турш цацрагийн тун 20 мЗв-ээс дээш байх магадлалтай 20 км-ийн гаднах хэсгийг “Нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн бүс”-д оруулсан. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх нөхцөлд Япон Улсын засгийн газар орон нутгийнхантай зөвлөлдөх ба дараагийн сарын турш гадагш нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. “Нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн бүс”-д шинээр Куцурао тосгон, Намиэ хотхон, Литатэ тосгон, Кавамата хотын зарим хэсэг ба Минами Соума хотын зарим хэсэг орсон байна.
 
Засгийн газар мөн “Нүүлгэн шилжүүлэх бэлтгэл бүс”-ийн анхны хэсгийг нэрлэсэн байна. Станцаас 20-30 км-ийн хоорондох “Нүүлгэн шилжүүлэх гадагш гарахыг хориглосон бүс”-ийг энэ хэсэгт урьдчилан оруулсан байна гэхдээ “Нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн бүс” шиг нэрлээгүй байна. “Нүүлгэн шилжүүлэх бэлтгэл бүс” дотор амьдардаг хүмүүсийг онцгой тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж мэдэгдсэн бөгөөд өөрсдөө зөвшөөрсөн хүмүүсийг нүүлгэх юм байна. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хэн нэгний асаргаа шаардлагатай хүмүүсийг асран хамгаалагчийн хамт энэ бүсээс заавал нүүлгэх юм. Энэ бүсэд бүх сургууль цэцэрлэгийг хаасан байна.
 
ЯПОН УЛСЫН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦТАЙ МУЖУУДЫН ТӨВД ХИЙГДСЭН ЦАЦРАГИЙН ТҮВШИН
 
Мужууд дахь цацрагийн түвшин ердийн түвшинд байгаа нь Фукушима станцаас алдагдаж байгаа цацраг идэвхт изотопууд тогтоосон хязгаарт, станцын эргэн тойронд тархсан болохыг харуулж байна. Цаашид Фукушима станцтай ойролцоо мужуудын цацрагийн түвшин нэмэгдэх магадлал ихтэй байна.