2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

ОУАЭА-аас улс орнуудад шинээр гараад буй COVID-19 Коронавирусыг илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОУАЭА-аас улс орнуудад шинээр гараад буй COVID-19 Коронавирусыг илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас дэлхий дахинд хурдацтай тархаж буй COVID-19 коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор 14 улсад вирусыг оношлох хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтнүүдийг нь сургахаар яаралтай арга хэмжээ авч эхэлснээ тус агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси мэдээлэлээ.

ОУАЭА-аас дээр дурдсан дэмжлэгийг авах 14 улсын нэг нь манай улс бөгөөд энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 4 мэргэжилтнийг коронавирусыг цөмийн технологи ашиглан оношлох сургалтад хамрагдахаар болсон. Энэхүү дэмжлэг нь дэлхийн дахинд эрчимжсэн халдвартай тэмцэх томоохон үйл ажиллагааны нэг юм.

Түүнчлэн манай улсад 1ш зөөврийн рентген аппарат /Mobile X-Ray Unit for rapid screening and diagnosis/, 2000 дээжид шинжилгээ хийх 10ш оношилгооны багаж /RT-PCR/-ийг  богино хугацаанд буюу 4 дүгээр сард багтаан хүргүүлэхээр ОУАЭА-ийн НБДГ ажиллаж байна. Эдгээр сургалт, багаж, тоног төхөөрөмжийг ОУАЭА-ийн Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах санаачилгын сангаас санхүүжүүлэх юм.

RT-PCR хэмээх цөмийн оношилгооны арга нь шинэхэн коронавирусыг хэдхэн цагийн дотор оношилж, зөв тодорхойлоход тусалж байна. (ОУАЭА, Д. Калма )

RT-PCR хэмээх Бодит хугацааны полимеразын гинжин урвалын оношилгооны багаж нь хүн төдийгүй амьтдад байж болзошгүй коронавирусыг цаг тухайд нь зөв илрүүлж, оношлоход тусална.

Сүүлд гарсан Эбола, Зика, Африкийн гахайн халуурал зэрэг бусад халдварт тахал өвчнийг устгахад ОУАЭА-аас түргэн шуурхай авсан арга хэмжээ, цөмийн анагаах ухааны чадвараараа бид "бахархаж байна" хэмээн ноён Гросси удирдах зөвлөлд өгсөн мэдэгдэлдээ онцлон хэлжээ. Мөн тэрээр коронавирусын дэгдэлтийн эсрэг олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь бидний хувьд нэн тэргүүний асуудал хэвээр байх болно хэмээжээ.

Ийнхүү вирусыг илрүүлэх, арга техникийг тодорхойлох эхний сургалтыг ОУАЭА, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс Хөдөө аж ахуйн Байгууллага хамтран Австрийн Сейберсдорф хотод байрлах Мал эмнэлэг, эрүүл мэндийн лабораторид хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Тус сургалтад Бүгд Найрамдах Конго Улс, Канбож, Кени, Мадагаскар, Малайз, Монгол, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Вьетнам. Латин Америк, Карибын тэнгис зэрэг улс орнуудын эмнэлэг болон мал эмнэлгийн мэргэжилтнүүд оролцох юм.

Тус сургалтад оролцогчид нь дээж авах, дүн шинжилгээ хийх явцад эрүүл мэнд болон мал эмнэлгийн ажилчдыг хамгаалах, цаашлаад гадаад бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор био аюулгүй ажиллагаа, био аюулгүй байдлын горимын талаар бэлтгэгдсэн байна. Тэд хувийн хамгаалах хэрэгсэл, тусгай оношилгооны урвалжууд болон лабораторийн хэрэглээний зүйлс зэрэг яаралтай тусламжийг багаж, хэрэгслийг яаралтай/шуурхай авах болно. Түүнчлэн хэд хэдэн үндэсний лабораторид био-аюулгүй ажиллагааны кабинет болон RT-PCR төхөөрөмж зэрэг нэмэлт тоног төхөөрөмж авах болно. RT-PCR нь молекулын түвшинд РНХ илрүүлэх, хэмжихэд хамгийн мэдрэмтгий арга юм.

RT-PCR зэрэг цөмийн төхөөрөмж нь COVID-19-ийг үүсгэдэг шиг вирусийг хурдан илрүүлж тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. “Ийм энэхүү цөмийн төхөөрөмж нь баталгаатай байх цорын ганц арга зам” гэж ОУАЭА-ийн Цөмийн эмнэлгийн физикч Энрике Эстрада Лобато хэлжээ.

Энэхүү сургалтад мал, амьтны гаралтай, амьтнаас хүнд халддаг өвчин, хүн төрөлхтөнд тархаж болох вирусын эрт илрүүлэлтэд улс орнуудын бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах болно. Тэдэнд коронавирусын халдвар тархсантай холбоотойгоор тухайлбал Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром (MERS), хүнд хэлбэрийн цочмог амьсгалын замын хам шинж (SARS), COVID-19-ийг үүсгэдэг шинэ төрлийн SARS-CoV-2 зэргийг  тэжээвэр болон зэрлэг амьтад дээр турших сургалтад хамруулна.

“Хэрэв та эдгээрийг өмнө нь юу байдаг талаар мэдэж байгаа бол вакцинаа боловсруулж, оношилгоо, шинжилгээ хийх чадвараа нэмэгдүүлэх замаар идэвхтэй бэлтгэл хийх цагтай болно” гэж ОУАЭА/НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан хүнс, хөдөө аж ахуй дахь цөмийн технологийн хөтөлбөрийн амьтны үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарын дарга Геррит Вилжоэн хэлжээ.

Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүнээр элссэнээс хойш Агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи, аргачлалыг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхайн салбарт нэвтрүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байна.