2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Фото мэдээ

Улаанбаатар Өвөрхангай чиглэлийн авто зам дагуу цацрагийн түвшинг хэмжлээ

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Улаанбаатар Өвөрхангай чиглэлийн 430км авто зам дагуу гамма болон нейтрон цацрагийн түвшинг Беларусь улсад үйлдвэрлэсэн AT6101C спектрометрээр хэмжлээ.

Хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин 0.050-0.135 мкЗв/ц байгаа нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин буюу хэвийн хэмжээнд байна.