2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Фото мэдээ

Улаанбаатар хотын цацрагийн түвшинг хэмжлээ

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэстэй хамтран Улаанбаатар хотын автозам дагуу гамма болон нейтрон цацрагийн түвшинг Беларусь улсад үйлдвэрлэсэн AT6101C спектрометрээр хэмжлээ.

Хэмжилтийн дүнгээс үзэхэд Нийслэлийн автозам дагуу цацрагийн түвшин 0.081-0.193 мкЗв/ц байгаа нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин буюу хэвийн хэмжээнд байна. Боржин чулуу ашиглан тавьсан замдагуу цацрагийн түвшин бусад замын цацрагийн түвшинтэй харьцуулахад бага зэрэг их байгаа нь ажиглагдлаа.