2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

Финланд Улс уран олборлох зөвшөөрлийг олголоо

Финланд Улс уран олборлох зөвшөөрлийг  олголоо

Террафаме-ийн уран боловсруулах үйлдвэр (Зургийг Террафаме)

 

Финландын Засгийн газар тус улсын зүүн хойд хэсэгт орших зэс, никел олборлож боловсруулдаг Соткамо уурхайгаас дагалдах бүтээгдэхүүнээр уран олборлох тусгай зөвшөөрлийг Террафаме /Terrafame/ компанид олгосон байна. Уран боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын явц 1 жил орчим үргэлжилнэ гэж Террафаме компани 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгджээ. Гэсэн ч Финландын Засгийн газрын энэ шийдвэрийг Финландын Захиргааны дээд шүүхээр давж заалдаж болох тул тусгай зөвшөөрөл хууль ёсны хүчин төгөлдөр болоход 2 орчим жил шаардагдана гэж компани тооцоолжээ.

Шаардлагатай химийн бодисын тусгай зөвшөөрөл болон байгаль орчны тусгай зөвшөөрөл авсны дараа Финландын Цөмийн энергийн тухай хуулийн (990/1987) дагуу зөвшөөрөл авах хүсэлтээ 2017 оны 10 дугаар сард гаргасан байна. Тус улсын цөмийн хяналтын байгууллага болох Финландын Цацраг, цөмийн аюулгүй байдлын алба (STUK) нь 2017 оны 12 дугаар сард тус компанид уран боловсруулах үйлдвэрийг ашиглахаас өмнөх химийн боловсруулалтын туршилтаар  бага хэмжээний уран олборлох туршилтын олборлолтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

Уурхайн эзэмшигч байсан Талвиваара Майнинг компани нь тус талбайд уран олборлохоор төлөвлөж, дампуурал зарлахаасаа өмнө 2014 онд уран олборлох үйлдвэрийг барьсан байжээ. Үүний дараа уг компанийг Финландын төрийн мэдлийн тусгай зорилтот компани болох Финниш Минералс группийн 70%-ийг нь эзэмшдэг мульт-металлын Террафаме компани худалдаж авсан байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Finnish-government-grants-uranium-recovery-permit