Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Гадаад мэдээ

Босс Ресурсэсийн гүйцэтгэх захирал бид Австралийн дараагийн ураны олборлогч болно гэж мэдэгджээ

Босс Ресурсес компанийн Honeymoon  ураны төслийн ТЭЗҮ-г үзвэл тус төсөл нь ураны олборлолтыг хурдацтай дахин эрчимжүүлэх боломжтой  дэлхийн хамгийн дэвшилттэй төслийн нэг юм.

Судалгаа нь Өмнөд Австралийн газар дор уусган баяжуулах төслийг дахин эхлүүлэх “Эцсийн хараат бус баталгаажилт” байлаа гэж тус компанийн удирдлага мэдэгджээ.

Босс Ресурсес компаний Хонимүүн төслийн талбай

Дээрх судалгаагаар Honeymoon ордын талбайг дахин сэргээж, уран олборлолтыг эхлүүлэн 12 жил ашиглаж, жилд 2 сая фунт шар нунтаг (U3O8) буюу 769 тонн уран олборлох боломжтой гэсэн суурь нөхцлийг тогтоосон. Энэ төслөөр JORC дэлхийн  ашигт малтмалын нөөцийн ангиллын 71.6 сая фунт нөөцийнх нь зөвхөн 35.9 сая фунтийн хэсгийг ашиглах юм. Тус компанийн мэдэгдсэнээр тус төслийн хүрээнд өмнө нь ашиглаж байсан байгууламжийг ашиглан 12 сарын дотор үйлдвэрлэлийн хурдтай эргэн сэргээж, жил бүр 3.3 сая тонн фунд U3O8 экспортлох боломжтой аж.

 

Техник-эдийн засгийн үндэслэлийн дүгнэлтээр “биднийг Австралийн дараагийн уран олборлогч болох болно гэдгийг баталлаа” гэж Босс Ресурсес компанийн гүйцэтгэх захирал Дункан Крэйб мэдэгджээ. “Консерватив суурь нөхцөл”-өөр ашиглалтын хугацаанд 1 фунт шар нунтагийг 50 ам.дол-аар үнэлж үзвэл уг төсөл нь бага хөрөнгө оруулалтыг харгалзан зах зээл дээр түрэн гарах боломжтой гэжээ.

Хонимүүн ордыг Uranium One компани эзэмшин 2011 онд газар доор уусган олборлох аргаар уран олборлож байгаад 2013 онд уурхайг түр зогсоож, засвар үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд 2015 онд Босс Ресурсес компани уг төслийг худалдан авсан.

Тус компани нь ажлаа өгч буй Марк Хохений оронд Петер О’Коннерыг шинэ захирлаар томилж байгаагаа зарлав. О’Коннер нь хөрөнгийн менежментийн салбарт дэлхийн түвшний асар их туршлагатай гэж Босс Ресурсес компаниас мэдэгдэв.Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/