Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна

Австрали улсын олон тооны иргэд хотынхоо нүүрсхүчлийн хийг багасгахын тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай тухай ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 50 хувиар өссөнтэй холбогдуулж австралийн зах зээлийн судалгааны компанийн ахлах ажилтан Роя Морган санал асуулга авжээ.

Энэ оны 9 сард явуулсан судалгаанд Австралийн дэлхийн дулааралд хандах хандлагын талаархи олон нийтийн онлайн  судалгаанд оролцогчдын 51% нь Австрали улс нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд цөмийн эрчим хүчийг ашиглах ёстой гэж үзсэн нь 2011 оны авсан судалгаатай харьцуулбал 16% -иар нэмэгдсэн байна.

Рой Морганы гүйцэтгэх захирал Гари Морган хэлэхдээ: Австралчуудын цөмийн эрчим хүчний талаарх үзэл бодол сүүлийн найман жилийн дотор өөрчлөгдсөн хэдий ч “хэрэв нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, эрчим хүч үйлдвэрлэх иимэрхүү хэлбэрийн шалтгааныг дурдаагүй тохиолдолд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх олон нийтийн дэмжлэг 45% хүртэл буурч байна” гэж тэр нэмж хэлэв.

Морган хэлэхдээ: 18-64 насны 1006 австраличуудыг хамруулан хийсэн судалгаагаар цөмийн эрчим хүчний талаархи эмэгтэйчүүд, эрчүүдийн үзэл бодлын хооронд "гайхалтай ялгаа" байгааг илрүүлжээ.  Эрэгтэйчүүдийн дийлэнх олонх нь эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглах, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, уран, цацраг идэвхт материалыг боловсруулах, олборлох, экспортлох талаар асуусан долоон асуултыг дэмжсэн бол эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдал эсрэгээр, цөөн тооны эмэгтэйчүүд л цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, уран экспортлохыг дэмжсэн байна.

Хоёр хүйсийн эрс ялгаатай байдал нь Австралийн далайн эрэг дээр цөмийн эрчим хүч үйлдвэрлэхийг зорьж буй бодлого боловсруулагчдад тулгарч байгаа бэрхшээл юм. Тэр ч байтугай цөмийн асуудал нь гэр бүлд хүртэл маргаантай сэдэв юм.

"Цөмийн эрчим хүчний талаар хийсэн энэхүү тусгай судалгааны үр дүнгээс харахад Австралид Ажилчдын үйлдвэрчний эвлэл (AWU) болон цөмийн станц хөгжүүлэхээр ажиллаж байгаа хуулийн аливаа байгууллага энэ технологийн ач тусыг олон нийтэд ойлгуухын тулд илүү их ажил хийх шаардлагатай байна" гэжээ.

Тус улс нь дэлхийн хамгийн том ураны нөөцтэй хэдий ч Австралийн холбооны хуулиар цөмийн эрчим хүч ашиглахыг хориглосон байдаг. Гэсэн хэдий ч Австралид цөмийн энергийн тухай ирээдүйд гүйцэтгэх боломжтой холбоотой гурван шатны парламентын санал асуулга явагдаж байна. Саналд: Холбооны төлөөлөгчдийн танхимын Байгаль орчин, эрчим хүчний байнгын хорооноос явуулж буй Австралийн цөмийн энергийн урьдчилсан нөхцлийн талаархи уран олборлох, цөмийн аж үйлдвэрлэлд тавьсан хоригийг хүчингүй болгох тухай засгийн газрын хүсэлтээр Өмнөд Шинэ Уэльс мужид тавьсан хоригоо цуцлах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.world-nuclear-news.org/Articles/Australian-poll-shows-strengthening-public-support