Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Зарлал

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна.

1. Мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго:

Байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах, компьютер техник хэрэгсэл, программ, хангамжийн хэвийн ажиллагааг хангах;

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэдээллийн технологийн программ хангамжийг ашиглах арга хэмжээг зохион байгуулах;
  2. Байгууллагын цахим шуудан, дотоод удирдлагын системийн ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавьж, холбогдох тохиргоог хийх, заавар зөвлөгөө өгөх;
  3. Байгууллагын үйл ажиллагаа болон албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх, түргэн шуурхай үйл ажиллагааг явуулахтай холбоотой мэдээллийн систем, мэдээллийн сантай болох арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
  4. Байгууллагын онцлогийг харуулсан брендинг хийх, шаардлагатай хэвлэлийн эх, загвар бэлтгэх;
  5. Байгууллагын цахим хуудсыг хөтлөн удирдах, шинэчлэх, хэвийн ажиллагааг хангах;
  6. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын журмыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  7. Интернет, дотоод сүлжээ, телефон холбоо, компьютер, техник хэрэгсэл, программ хангамжийн ашиглалтад хяналт тавих, хэвийн ажиллагааг хангах;
  8. Компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, засвар үйлчилгээний зардлын талаар санал боловсруулах;
  9. Байгууллагаас зохион байгуулж буй хурал, сургалт, семинар болон бусад холбогдох арга хэмжээнд ашиглагдах техник, хэрэгслийн бэлтгэх;
  10. Бусад холбогдох;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэдээлэл технологи, программ хангамжийн мэргэжилтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг цуглуулах, арга зүй эзэмшсэн байх;
  • Албан бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт, харилцааны соёлтой байх;
  • График дизайнер, хэвлэлийн эх бэлтгэх, дижитал маркетинг чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн бөглөсөн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчийн анкет  Маяг-1/;
  • Боловсрол, мэргэжлийн диплом болон бусад сургалтын гэрчилгээний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • 3 үеийн намтар;

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл;

Материал хүлээн авах: Дээрх материалыг p.nominerdene@nea.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих: 51-263145, 51-263141

Жич: Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шатны шалгаруулалтад оруулна.

2. Архив-бичиг хэргийн эрхлэгч

Ажлын байрны зорилго:

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, боловсронгуй болгох;

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг боловсронгуй болгох, санал боловсруулах, дотооддоо мөрдөх дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;
  2. Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, ангилах, албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх
  3. Дотооддоо боловсруулсан болон гадагш явуулах баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих;
  4. Баримт бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, үр дүнг удирдлагад мэдээлэх, шйидвэрлэх хугацаа хэтэрсэн баримт бичиг, өргөдөл гомдлын мэдээг тогтмол гаргах;
  5. Байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгдсөн баримт бичиг, мэдээллийг ангилах, төрөлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;
  6. Байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлт, баримт бичигтэй ажиллах ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт хийх;
  7. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт /ХХНЖ/ боловсруулж, батлуулах, зохион байгуулалтын нэгжүүдээс баримтыг архив хүлээн авах;
  8. Байгууллагын ББНШК-ын үйл ажиллагааг зохион байгуулах;
  9. Архивын баримтын тоо бүртгэлийг хөтлөх, баримтын эрэлт хайлтыг боловсронгуй болгох, иргэд, албан хаагчдад архивын үйлчилгээ үзүүлэх, бүртгэл хөтлөх, байгууллагын архивын баримтыг үндэслэн хуулбар үнэн лавлагаа олгох, бүртгэл хөтлөх;
  10. Байгууллагын архивын баримт бичигт боловсруулалт хийх;
  11. Архивын баримт бичгийг хадгалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, баримтын бүрэн бүтэн байдлыг хангах, данс бүртгэл хөтлөх;
  12. Бусад холбогдох;

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан.
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг цуглуулах, арга зүй эзэмшсэн байх;
  • Мэдээллийн технологийн өргөн хэрэглээний програм /Microsoft office Word, Excel, Power Point, Outlook, Photoshop, Adobe/ болон компьютер техник, тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх, дотоод сүлжээ, интернетийн орчинд чөлөөтэй ажилладаг байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт, харилцааны соёлтой байх;

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн бөглөсөн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчийн анкет  Маяг-1/;
  • Боловсрол, мэргэжлийн диплом болон бусад сургалтын гэрчилгээний хуулбар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • 3 үеийн намтар;

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл;

Материал хүлээн авах: Дээрх материалыг p.nominerdene@nea.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих: 51-263145, 51-263141

Жич: Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шатны шалгаруулалтад оруулна.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА