Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах семинарыг 2 үе шаттай зохион байгууллав

Байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах семинарыг 2 үе шаттай зохион байгууллав

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лабораторитой хамтран “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт семинарыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Семинарын эхний шат 2019 оны 05 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудын 32 албан хаагчид оролцож, “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө”-ний загварыг Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн боловсруулсан.

Тус семинарын хоёрдугаар шат 2019 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд 17 төрийн байгууллага болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч 5 байгууллагын нийт 30 оролцогчтойгоор зохион байгуулагдлаа.

Хоёрдугаар шатанд өмнө олж авсан мэдлэг, мэдээлэл болон боловсруулсан “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө”-ний загварыг ашиглан Монгол улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, Хавдар судлалын үндэсний төв, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв “Мон каротаж” ХХК зэрэг 5 аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөг боловсруулаад байна.

“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө” нь цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил (хулгай, хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага)-өөс сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг төлөвлөх зорилготой юм.