Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

“ Гадаад орчны цацрагийн хяналт’’ сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“ Гадаад  орчны цацрагийн  хяналт’’ сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлаг/ ЯАЭА/-тай хамтран  “Гадаад  орчны цацрагийн  хяналт’’ сэдэвт дагалдах сургалтыг  2019 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Геологийн төв лаборатори, Монгол улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв, Монгол улсын их сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний математикийн тэнхим, Өвөрхангай, Сэлэнгэ,  Хэнтий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгуудийн Ус цаг уур орчны шинжилгээний төв зэрэг 13 байгууллагын 25 албан хаагч оролцлоо.

Сургалтаар цацрагийн тухай үндсэн ойлголтоос эхлэн цацрагийн хамгаалалт, цацраг биологийн харилцан үйлчлэл, цацрагийн хэмжилтийн үндсэн зарчмууд, Цацрагийн хэмжилтийн багаж тохируулга, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 3 дугаар бүлэг “Үүсэж тогтсон шарлагын нөхцөл”, Монгол Улсын гадаад орчны цацрагийн хяналт, Хөрсний радоны динамикийг судлах,  Гадаад орчноос дээж авах арга зүй, дотоод шарлагын үнэлгээ, гадаад орчны дээж бэлтгэл, тодорхойлох, Монгол Улсын гадаад орчны цацрагийн хяналт, Фукушима Дайчи Цөмийн эрчим хүчний станцад гарсан ослын дараах гадаад орчны цацрагийн хяналт зэрэг сэдвийн хүрээнд хичээлүүдийг ЯАЭА-ийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Орай институтийн Цацрагийн хамгаалалтын хэлтэс Цөмийн энергийн комиссын Ажлын албаны мэргэжилтнүүд болон Монгол Улсаас Япон улсад “Гадаад орчны цацрагийн хяналт”-ын чиглэлээр сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан хаагчид хичээл заалаа.

Мөн гадаад орчноос хөрсний дээж авах дасгал ажил болон цацрагийн хэмжилтийн багаж ашиглан цацраг идэвхт изотопыг тодорхойлох, цацрагийн тунгийн чадлын хэмжилтээр цацраг идэвхийг тодорхойлох дадлагыг олгосон.

Энэхүү сургалт нь Mонгол орны гадаад орчинд цацрагийн хяналт, орчны шинжилгээ гүйцэтгэх, хүн ам, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, цацрагийн шинжилгээнд хэрхэн дээж авч хэмжилт хийх аргачлалтай танилцаж улмаар Япон Улсын багш нараас туршлага судалсан ач хологдолтой сургалт болж өндөрлөлөө.