Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг

Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг

Монгол Улсын “Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг” 2019 оны 09 дүгээр сарын 16-27 ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ.
 
 
Тус өдөрлөгөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг иргэдэд танилцуулж, мэдээ, мэдээллээр хангахыг зорьсон бөгөөд өдөрлөгт яам, агентлагууд, тэдгээрийн харъяа байгууллагууд оролцож байна. 
 

 
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өдөрлөгийн үеэр Цөмийн энергийн комиссын ажлын алба цөмийн энергийн салбарын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулан, мэдээлэл түгээн идэвхтэй оролцлоо.
 
 
 
Иргэд цөмийн энергийн салбартай холбоотой цаг үеийн болон танин мэдэхүйн мэдээллээс цөмийн технологийн хэрэглээ, цөмийн эрчим хүч, цацраг идэвхт ашигт малтмалыг олборлохтой холбоотой сэдвээр илүү сонирхож мэдээлэл авлаа. 
 
Цөмийн энергийн комиссын ажлын алба
оОо