Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цацрагаар оношлох, эмчлэх төхөөрөмжийн иж бүрэн чанарын баталгаа/хяналтын гарын авлага боловсрууллаа

Цацрагаар оношлох, эмчлэх төхөөрөмжийн иж бүрэн чанарын баталгаа/хяналтын  гарын авлага боловсрууллаа

Европын холбооны “Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /INSC/ ”-ийн хүрээнд Монгол улсад  MN3.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, цөмийн баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлээд байгааг та бүхэнд мэдээлж байсан.

Энэхүү төслийн хүрээнд  “ЦАЦРАГААР ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН ИЖ БҮРЭН ЧАНАРЫН БАТАЛГАА/ЧАНАРЫН ХЯНАЛТЫН  ГАРЫН АВЛАГА”-ыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Европын холбооны мэргэжилтэн Кристоф Хорваттай хамтран боловсруулаад байна.

Энэхүү зөвлөмж нь цацраг идэвхт эм тариа үйлдвэрлэх Циклотрон, хавдрын оношилгоо хийх PET/CT төхөөрөмж болон хавдрын эмчилгээ хийх  шугаман хурдасгуур (LINAC) зэрэг оношилгоо, эмчилгээний төхөөрөмжид чанарын баталгаа, чанарын хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулсан иж бүрэн гарын авлага юм.  

Монгол Улсад Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулагдаж, хавдрыг эрт үед нь оношлох өндөр хүчин чадал бүхий орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж PET-CT, Циклотрон зэрэг төхөөрөмжүүд суурилагдаж, Хавдар судлалын Үндэсний төвд  хавдрын туяа эмчилгээний  зориулалт бүхий шугаман хурдасгуур аппарат ашиглалтад ороод байгаа билээ.

Цацрагийн оношилгоо, эмчилгээг үр дүнтэй, аюулгүй гүйцэтгэхийн тулд иж бүрэн чанарын менежментийн системийг бий болгож, багаж төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, чанартай оношилгоо эмчилгээ хийх, өвчтөний авах тунг хянахад энэхүү гарын авлага чухал ач холбогдолтой юм.

Энэхүү гарын авлага нь заавал дагаж мөрдөх баримт бичиг биш бөгөөд, дээрх эмнэлгүүд болон холбогдох төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа сонголтоор ашиглах боломжтой.