Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Тэргүүний ажилтнууд шагнал хүртлээ

Тэргүүний ажилтнууд шагнал хүртлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус ЦЭК-ын Ажлын албаны хамт олны дотроос дараах ажилтнуудад төр, засгийн дээд шагнал хүртээлээ. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  • ЦЭК-ын дэргэдэх Цацрагийн аюулгүй зөвлөлийн дарга Н.Оюунтүлхүүр - “Алтан гадас” одонгоор,
  • Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа - Хөдөлмөрийн хүндэт медалиар,

Засгийн газрын шагнал -  салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр:

  • Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Тэргүүний уурхайчин“,
  • Ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн “Улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан”,
  • Ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал “Төрийн  албаны тэргүүний ажилтан”,
  • Ахлах мэргэжилтэн О.Энхбаяр   “Стандарт хэмжил зүйн тэргүүний ажилтан”,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр:

  • Ажилтан Д.Мөнхтогтох,
  • Жолооч Ц.Одбилэг,

Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний төрийн залуу түшээ” цол, тэмдгээр 

  • Ажилтан П.Номин-Эрдэнэ тус тус шагнуулж, ажлын амжилтаа үнэлүүллээ.

Ажил хөдөлмөрийн амжилтаа төрдөө өндөр үнэлүүлсэн ажилтнууддаа хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэж, улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлж байна.

ЦЭК-ын Ажлын алба