2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

Цөмийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ашиглаж буй байдал

Цөмийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ашиглаж буй байдал

Уур амьсгалын өөрчлөлт гэж хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг хэлнэ.

Цацраг идэвхт бодис нь биднийг эргэн тойрон хүрээлсэн бүх зүйлд  /нарнаас хөрс хүртэл байнга шилжиж байгальд хөдөлгөөнтөй оршсоор байдаг.Цөмийн осол эсвэл онцгой байдал үүссэн тохиолдолд хүрээлэн буй орчинд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд цацраг идэвхит бодисын шилжилт хөдөлгөөн нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, арилгахад  цөмийн технологид суурилсан хэмжилтийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан радиоизотопуудын түвшнийг агуулсан мэдээллийн сан бий болгоно. Энэхүү мэдээллийн сан нь  дээрх нөхцөл үүссэн үед зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх , хамгаалахад тусална             .

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох

 Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал, амьтан үржүүлж, ургамал тарьж  өндөр  үр ашигтай,  арвин их ургац,  аль эсвэл мал амьтны ашиг шимийг  тогтвортой  нэмэгдүүлэхийн тулд цөмийн  технологийг хөдөө аж ахуйн салбарт өргөн  ашигладаг.

Улирлын хамаарлаас хамгаалах

Тариалан нь улирлаас хамааралтай ХАА нь эмзэг улс орнуудад хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улирлын хамаарлыг арилгахад цөмийн технологийг  өргөн ашигладаг. Шинэ мутант таримлын сорт нь ургах явцыг богиносгодог бөгөөд ингэснээр тариаланчид богино хугацаанд арвин ургац авах  боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: http://www.fao.org