Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллагдана

Монгол, Японы цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран 03 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ЦЭГ болон МУИС-ийн танхимд зохион байгуулна. Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй сэдэвт анхдугаар уулзалтад Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада гол зочноор оролцож байгаа бөгөөд тэрээр “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” сэдвээр илтгэл тавьж, “Уйгар болон Казакстаны цөмийн туршилтын үр дагавар”, “Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” “Фукушима дахь газар хөдлөлтийн үеийн цацрагийн хамгаалалт” сэдвээр лекц уншина.

Мөн Монголын мэргэжилтнүүд “1959 оноос хойшхи Монгол Улсын цаг агаар буюу салхины чиглэлийн мэдээ баримт”, “Ураны олборлолтын үеийн цацрагийн судалгааны нийтлэг асуудал” сэдвээр илтгэл тавина. 

Хөтөлбөр:

                           АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭР Илтгэгч
2011.03.22 МЯГМАР ГАРАГ

10:00-10:10        

 

Нээлт. Уулзалтад оролцох төлөөлөгчдийг танилцуулах. Засгийн газрын 11 дүгээр байрны

уулзалтын танхим.

     Н.Оюунтүлхүүр Э.Гантулга   

10:10-10:50

“Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” илтгэл.
Жун Такада
10:50-11:05 Асуулт хариулт.
 
10:55-11:35 “Ураны олборлолтын үеийн цацрагийн судалгааны нийтлэг асуудал” илтгэл.
Н.Энхбат
11:35-11:50 Асуулт хариулт.
 
11:50-12:30 “1959 оноос хойшхи Монгол Улсын цаг агаар буюу салхины чиглэлийн мэдээ баримт” илтгэл.
Д.Аззаяа
12:30-12:45 Асуулт хариулт.
 
13:00-14:00 Өдрийн завсарлага
Д.Гантуяа
14:00-15:00 “Уйгар болон Казакстанд цөмийн туршилтын үр дагавар”
Жун Такада
15:00-15:15 Асуулт хариулт.
 
15:20 Хаалт.
Н.Оюунтүлхүүр
2011.03.23 ЛХАГВА ГАРАГ
16:00-16:10 Нээлт. Илтгэгчийг танилцуулах. Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны дугуй танхим.
С.Даваа Н.Оюунтүлхүүр
16:10-17:10 “Фукушима дахь газар хөдлөлтийн үеийн цацрагийн хамгаалалт” лекц.
Жун Такада
17:10-17:25 Асуулт хариулт.  
17:30 Хаалт.
С.Даваа