Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цацраг идэвхт материалыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлд санал авах тухай

“Цацраг идэвхт материалыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлд санал авах тухай

Цацраг идэвхт материалыг үйлдвэрлэл, эмчилгээ оношилгоо, уул уурхай, геологи хайгуул, хүнс, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээ, сургалт, аюулгүйн хяналт шалгалт зэрэг олон салбарт өргөн хэрэглэж байна. Цацраг идэвхт материалын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг зохих түвшинд хангаж, хүний эрүүл эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах шаардлагатай байдаг. Монгол Улсын хэмжээнд нүүрс, ус, газрын тосны хайгуул, судалгаанд каротажийн байгууллагууд, авто зам, далангийн барилгын чанарыг шалгах үйл ажиллагаанд авто замын байгууллагууд цацраг идэвхт материал бүхий цөмийн хэмжүүр багаж, төхөөрөмжүүдийг байнга тээвэрлэн ашиглаж байна. Мөн уулын баяжуулах үйлдвэр, судалгаа шинжилгээ, эмнэлгийн байгууллагууд цацрагийн үүсгүүрийг шинээр авч ашиглах, ашиглалтаас гарсан цацраг идэвхт материалыг төвлөрүүлэн хадгалах байгууламжруу шилжүүлэхэд тээвэрлэлт хийх хэрэгцээ шаардлага үүсдэг.

Монгол Улсад 1987 онд Улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн баталсан “Цацраг идэвхт бодис тээвэрлэх аюулгүйн дүрэм” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна, мөн 2009 онд батлагдсан Цөмийн энергийн тухай хуулинд цацраг идэвхт материалыг тээвэрлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл өгөх, тээвэрлэлтийн үед аюулгүй ажиллагааг хангах зарчмын шаардлагууд тусгагдсан байна. Цөмийн энергийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журам”-ыг Засгийн газар батална гэж заасан. Олон улсын хэмжээнд цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагаанд мөрдөх дүрмийг Олон улсын атомын энергийн газраас 2012, 2018 онд тус тус шинэчилэн гаргасан байна.

Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, стандартыг шинэчлэн Цөмийн энергийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна. 

Иймд Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн нормд нийцүүлэн Олон улсын атомын энергийн агентлагийн “Regulations for the Safe Transport of Radioactive Material 2018 Edition, Specific Safety Sequirements, SSR 6”-д үндэслэн “Цацраг идэвхт материалыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийг боловсрууллаа. Энэхүү дүрмээр цацраг идэвхт материалыг тээвэрлэх үед цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах, хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах шаардлагуудыг тогтооно.

Энэхүү дүрэм нь аюултай ачааг тээвэрлэх талаар Монгол улсын нэгдэн орсон гэрээ конвенц болон холбогдох бусад хууль, дүрмийн шаардлагуудтай зөрчилдөхгүй бөгөөд зөвхөн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг агуулсан болно.

                “Цацраг идэвхт материалыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлтэй танилцаж саналаа дотор ирүүлнэ үү.