Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн дэргэдэх АРТЕМИС-аас олон улсын семинар зохион байгууллаа

ОУАЭА-ийн дэргэдэх АРТЕМИС-аас олон улсын семинар зохион байгууллаа

Аливаа улс өөрийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдалд менежмент хийж, ашиглагдахгүй болсон байгууламж, талбайн бохирдолтыг арилгах нь үндэсний чухал үүрэг хариуцлага юм.

ОУАЭА-ийн гишүүн орнуудаас 41 мэргэжилтэн Австри Улсын Вена хотноо чуулж, ОУАЭА-ийн АРТЕМИС үйлчилгээний талаар 1 долоо хоног хэлэлцлээ.

Энэхүү үйлчилгээ нь Цацраг идэвхт хаягдал ба ашигласан түлшний менежментийн чиглэлээр зөвлөх мэргэжилтний тусламж үзүүлдэг байна.

ОУАЭА-ийн зүгээс АРТЕМИС үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна гэж үзэж байна.

Энэхүү үйлчилгээ нь цацраг идэвхт хаягдал болон ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

ОУАЭА-ийн дэргэдэх АРТЕМИС буюу Байгаль орчны нөхөн сэргээлт, байгууламжийн ашиглалтаас гаргах, цацраг идэвхт хаягдал болон ашигласан түлшний менежментийн нэгдсэн үнэлгээ хийх үйлчилгээ нь олон улсын шинжээчдийн багаас бүрдсэн байх бөгөөд хараат бус зөвлөгөө, мэдээллээр хангадаг байна.

Семинараар олон улсын шинжээч нар цацраг идэвхт хаягдал, ашигласан түлшний менежмент, байгууламжийг ашиглалтаас гаргах, нөхөн сэргээлтийн талаар хэлэлцлээ.

Менежмент хийхэд аюулгүй ажиллагааг хангаж, төлөвлөгөө, төсөл зэргийг боловсруулж, түүнд нийцэх технологитой байх шаардлагатай байдаг.

АРТЕМИС үйлчилгээ үзүүлэх шинжээчдийн багийг тухайн орны хэрэгцээ, шаардлага онцлогт нийцүүлж сонгох боломжтой байдаг.

Европын холбооны улсууд нь Европын холбооноос гаргасан шаардлагуудыг биелүүлэхийн тулд АРТЕМИС-ийн үйлчилгээг ашиглаж, цацраг идэвхт хаягдлын болон ашигласан түлшний менежментийг олон улсын түвшинд хүргэж байна.

https://www.iaea.org/newscenter/multimedia/videos/iaea-workshop-highlights-artemis-peer-review-service