2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Мэдээ

Цөмийн шинжлэх ухаан гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Цөмийн шинжлэх ухаан гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Гэмт хэрэгтэн хэргийн мөрөө арилгах, нуун далдлахыг хичээдэг хэдий ч үйлдлийн ард ул мөр нь үргэлж л үлддэг. Гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд атом, цөмийн судалгааны аргууд гүнзгий нэвтэрч байна. Рентген туяа, нейтрон, ион зэргийг ашигладаг дэвшилтэд аргууд нь бусад уламжлалт аргуудаас илүү давуу талтай байдаг. Учир нь, эдгээр аргууд нотлох баримтыг гэмтээхгүйгээр хэдэн сая атом дундах ганц бөөмийг ч таньж, маш өндөр нарийвчлалтайгаар гарал үүслийг нь тодорхойлж чадах ажээ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү. https://www.iaea.org/newscenter/multimedia/videos/how-can-nuclear-science-help-criminal-investigations