Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Зарлал

ОХУ-ын их дээд сургуулиудад оюутан суралцуулна

ОХУ-ын их дээд сургуулиудад оюутан суралцуулна

Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг.

Цөмийн энергийн салбарт ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүсэлтэй, ОХУ-д суралцах сонирхолтой оюутан, залуусыг та бүхнийг тус хөтөлбөрийн 2019-2020 оны хичээлийн жилд элсэн, суралцахыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой оюутан, залуусыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд бүртгэх бөгөөд цахим бүртгэл 2019 оны 2 дугаар сарын 25–наас эхлэн 03 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг  хүртэл Russia.study цахим сайтаар явагдана.

Бүртгэлээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өөрийн биеэр очиж, баталгаажуулах шаардлагатай бөгөөд Дэлгэрэнгүй мэдээллийг http://mng.rs.gov.ru/mn/news/41264  сайтнаас авч үзнэ үү.

Тавигдах шалгуур:

  1. Цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын мэргэжлээр суралцаж байгаа 1, 2 дугаар ангийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид
  2. Сурлагын голч дүн 2.8 -аас дээш байх;
  3. Суралцахыг хүсэж буй мэргэжлийн суурь хичээлүүдийн “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-ний дүн “A эсхүл B” байх;
  4. 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх;

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  3. Оюутны үнэмлэх;
  4. Голч дүнгийн тодорхойлолт;
  5. 2 хувь цээж зураг (3Х4)

Бүртгэл:

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд явагдах ба бүртгэлийн материалаа цахимаар болон өөрийн биеэр өгч болно.

Сонгон шалгаруулалт:

            Сонгон шалгаруулалтад математик, орос хэлний шалтгалт авах бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах газар, огноог зарлагдсан даруй бүртгүүлсэн оюутан, сурагчдад мэдэгдэнэ.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА
2019.02.20