Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Мэдээ

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа

Цөмийн Энергийн комиссын Ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдан “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж, шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, Хан-Уул дүүргийн Засан даргын өргөмжлөлөөр шагнагдлаа.

Тус үзлэгт Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 гаруй хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь 2018 онд төрийн болон хэрэглэгч байгууллагыг цацрагийн болзошгүй ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, ослын үед хариу арга хэмжээ авах чиглэлээр 4 удаагийн сургалт, дасгал сургуулилтыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 101 албан хаагчийг хамруулж, 78,910.00 еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангасан байна.