Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Зарлал

“Монгол улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт Үндэсний семинар зохион байгуулж байна

“Монгол улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн Цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт Үндэсний семинар зохион байгуулж байна

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарт цөмийн шинжлэх ухаан, технологийн хичээлийг сонирхолтой арга барилаар, үр өгөөжтэй заах, суралцахуйн цогц чадамжийг хөгжүүлэх, онол практикийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.

Сургалтыг тус Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн салбарын эрхлэгч бөгөөд тус RAS0079 төслийн ерөнхий зохицуулагч хатагтай Жени Герардо-Абаяа нар нээж үг хэлж, ОУАЭА-ийн үйл ажиллагаа болон тус хэрэгжүүлж буй төслийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 Тус сургалтад Токио Их сургуулийн проф. Т.Иймото, Индонезийн Үндэсний Цөмийн эрчим хүчний агентлагийн эксперт доктор Д.Ираван, Японы атомын энергийн харилцааны байгууллагын ажилтан К.Макабэ нар хүрэлцэн ирж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цөмийн физикийн хичээл болон цацрагийн тухай мэдлэгийг хэрхэн сургаж буй талаар олон улсын туршлагыг танилцуулж, видео хичээл болон туршилтын ажлыг хамарсан сургалт хийж байна.

Сургалтад Нийслэлийн боловсролын газар, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл болох нийт 21 байгууллагын 30 гаруй багш нар оролцож байна.