Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумаас хэрэгжүүлж буй төслүүд

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумаас хэрэгжүүлж буй төслүүд

Азийн цөмийн хамтын ажиллагааны форумаас хэрэгжүүлж буй төсөлд Монгол улсын оролцоо

Азийн цөмийн хамтын ажиллагааны форум нь 2000 онд Япон Улсын санаачлагаар анхлан байгуулагдсан бөгөөд Азийн орнуудын цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох олон улсын байгууллага юм. Тус форум нь Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бус нутгийн хэмжээнд цөмийн судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, туршлага судлах, эрүүл мэнд, газар тариалан, аж үйлдвэрийн салбарт цөмийн энергийг зүй зохистой ашиглах судалгаа, шинжилгээ хийх, судалгааны үр дүнг хуваалцах, туршлага солилцох, залуу эрдэм шинжилгээний ажилтан нарыг сургахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улс 2010 онд тус форумд гишүүн орноор элсэн хамтран ажиллаж байна.