Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Фото мэдээ

Хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт MN3.01/12 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн  4 дүгээр зорилтот ажлын хүрээнд хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Эзэнгүй үүсгүүрийг аюулгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын төсөл боловсруулахаар тусгагдсан.

Дээрх ажлын хүрээнд “Цацрагийн үүсгүүрийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох” сэдэвт хайх ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөр бэлтгэх цехийн ажлын талбай, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын Зүтгүүрийн цехийн хайлах хэсгийн дахин төмөр бэлтгэх хэсгийн талбай, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах хуучин Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан 10 км урт, 2.5 км өргөн талбайд тус тус зохион байгуулсан. Энэхүү хайлтын ажиллагааг Европын Комиссын шинжээч болон 19 төрийн болон төрийн бус байгууллагын нийт 41 оролцогчид хамтран гүйцэтгэлээ.

Тус хайлтын ажиллагааны үедДархан-Уул аймгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмөр бэлтгэх цехийн ажлын талбайн ойролцоох хөрс, суурь бетонон хавтангаас цацрагийн дохио өгч, бага хэмжээ бүхий талбайд цацрагийн тунгийн чадал байгалийн фон хэмжээнээс ихэссэнтохиолдол илэрсэн бөгөөд төрийн байгууллагуудын төлөөллүүд  холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн тухайн байгууллагад цацрагийн хяналтын багаж, тоног төхөөрөмжтэй болох үүрэг даалгаврыг өгсөн байна.

Мөн үлдсэн хайлт хийсэн газрууд болох Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын Зүтгүүрийн цехийн хайлах хэсгийн дахин төмөр бэлтгэх хэсгийн талбай, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлаж байсан хуучин Зөвлөлтийн цэргийн ангийн талбайд тус тус  үргэлжлүүлэн хайх ажиллагааг гүйцэтгэх үед ямар нэгэн цацраг идэвхт изотоп илрээгүй, тус ажиллагааг өндөрлөсөн.