Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Гадаад мэдээ

Халдварт өвчний оношилгоо, эмчилгээнд цөмийн технологи ашиглах нь

Халдварт өвчний оношилгоо, эмчилгээнд цөмийн технологи ашиглах нь

ОУАЭА-аас зохион байгуулсан халдварт өвчний оношилгоо, эмчилгээнд цөмийн технологийн гүйцэтгэх

үүргийн талаар хэлэлцсэн бага хурлын үеэр

“Халдварт өвчний тархалт нь дэлхийн хэмжээнд нэн тулгамдсан асуудлын нэг бөгөөд халдварын голомт байсаар байгаа нь халдварт өвчний тархалт газар авахад нөлөөлж байна. Цөмийн эмчилгээний арга ашигласнаар халдварт өвчнийг эрт үед нь оношлохоос гадна оношилгооны нарийвчлалыг сайжруулна.” гэж ОУАЭА-ийн Эрүүл мэндийн салбарын дарга Май Абдел-Ваудаб хэлжээ.

Өвчний антибиотикт тэсвэртэй байдал өсөх, улс хоорондын хөдөлгөөн нэмэгдэх, хот суурин газрын хүн ам хурдацтай өсөх зэрэг нь халдварт өвчинтэй тэмцэхэд шинэ сорилт, асуудлыг бий болгож байна. Эдгээр халдварт өвчин нь зөвхөн тухайн улс орон, бүс нутгийн асуудал биш болохын зэрэгцээ, олон улс орнууд эрт оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдаж чадахгүй байна.

Сүрьеэ эмийн бодист улам тэсвэртэй болж, өвчний тархалтыг хяналтдаа аван бүрэн зогсоосон хэмээн үзэж байсан зарим оронд уг өвчин дахин дэгдэхийн зэрэгцээ хүн ам хэт төвлөрсөн Азийн хотуудад сүрьеэгийн тархалт хүчээ авч байгаа зэрэг нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эдгээр асуудлуудаас үүдэн халдварт өвчний тархалтыг хянахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн оролцогчид санал нэгджээ.

Судлаачдын хэлж буйгаар уламжлалт дүрс оношилгооны аргыг ашиглах нь халдварт өвчнийг эрт үед нь оношилж чадахгүй байх магадлал өндөртэйгөөр барахгүй өөр өвчинтэй андуурах эрсдэл дагуулдаг. Харин цөмийн технологи ашигласнаар эрт үед нь буюу тухайн хүнд өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдварыг нарийн оношилдог ба энэ нь эмч нарт өвчний тархалтыг хянаж, цааш дэгдээхгүй байх боломж олгоно. Абдел-Ваудаб хэлэхдээ “Молекул дүрслэл нь халдвараас үүдэлтэй бие махбодын өөрчлөлтийг илрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс, ОУАЭА-аас гишүүн орнуудын халдварт өвчний тархалтыг хянаж, түүнд оновчтой эмчилгээ хийхийн тулд ашигладаг цөмийн дүрслэл, цацраг идэвхт изотопын зүй зохистой хэрэглээг дэмжин ажилладаг.” гэжээ.

“Халдвар авсан хэсгийг маш өндөр нарийвчлалтай дүрсэлдэг учраас цацраг идэвхт цөмийн дүрслэл нь оношилгооны шилдэг арга хэрэгсэл болж байна.” хэмээн Веннийн Сигмунд Фреауд их сургуулийн профессор Хелмут Синзингер хэлжээ. Мөн тэрээр оношилгоо хийхдээ өвчний төрлөөс нь хамааран тохирох цацраг идэвхт эмийн бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй хэмээн тодотгожээ.

Бразилын цөмийн анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Жулиано Церсигийн хэлснээр “Ин-виво болон ин-витро аргуудыг цөмийн анагаах ухааны халдварт өвчний эмчилгээ оношилгоонд хэрэглэдэг. Ин-виво цөмийн дүрслэлийн аргыг ашиглан шалтгаангүй халууралт, ясны халдвар болон халдвар авсан цусны судал зэргийг тодорхойлдог бол ин-витро аргыг ашиглан бусад халдварт өвчин, түүний эмэнд хэр тэсвэртэйг үнэлдэг.”

Оманы энх тайвны төлөөх цөмийн технологийн газрын дарга Хадж Слейн Чериф, Оман улсад хумхаа өвчний тархалтыг бүрэн зогсоосон гэж үзэж байсан хэдий ч уг өвчний тохиолдол дахин бүртгэгдсэн тухай мэдэгджээ. Мөн тэрээр хэлэхдээ “Цөмийн оношилгооны хамгийн том давуу тал бол өвчтөнд ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй байхад нарийн оношилгоо хийдэг явдал юм.” гэжээ.

Зохистой хоол тэжээл

Дээрх хуралд оролцогсод хоол тэжээлийн дутагдал нь халдварт өвчний тархалтад шууд нөлөөлдөг тул дэлхийн хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахын ач холбогдлыг тодорхойлжээ. Эдгээр халдварт өвчин нь цаашлаад хоол тэжээлийн дутагдалд хүргэдэг байна. Тухайлбал: сүрьеэ, ХДХВ/ДОХ зэрэг өвчнүүд нь цус багадалттай холбоотой.

Хоол тэжээлийн дутагдал нь халдварт өвчнөөр өвчлөх магадлалыг өсгөдөг. Иймд,  зөв зохистой хооллолт бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд чухал арга хэмжээ болдог. Хүний биеийн шим тэжээлийн хэрэгцээг тодорхойлж, түүнийг хянахад тогтвортой изотопын аргыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд өргөн ашиглаж байна.

Биед агуулагдах эрдэс бодисын хэмжээ болон бүтцийг зөв үнэлж, улмаар халдвараас үүдэлтэй бодисын солилцооны өөрчлөлтийг хянан хоол тэжээлийн нөлөөллийг тодорхойлоход тогтвортой изотопын аргыг ашигладаг. ОУАЭА-ийн хоол тэжээлийн мэргэжилтэн Виктор Оуно хэлэхдээ “Энэхүү тогтвортой изотопын арга нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй учраас хүн бүрд, нярай хүүхдэд ч энэхүү аргыг ашиглан оношилгоо хийх боломжтой.” гэжээ.

“Ботсваны хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнгээс харахад, хумхаа өвчин тусах өндөр эрсдэлтэй бүс нутгийн хүүхдүүдийн цус багадалтын хэмжээ 47% байхад бага эрсдэлд амьдарч байгаа хүүхдүүдийнх 19% байсан байна. Иймээс, цус багадалттай тэмцэхийн тулд хүүхдүүдэд төмрийн бэлдмэл өгөхөөс гадна халдварт өвчнийг хянах нь илүү үр дүнд хүргэнэ.” гэж Ботсваны Үндэсний Хүнсний Технологийн Судалгааны Төвийн хоол тэжээлийн асуудал хариуцсан ажилтан Бойтумело Моцвагол хэлжээ.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/diagnosing-and-treating-infectious-diseases-with-nuclear-techniques