Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Мэдээ

Хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, “цацрагийн үүсгүүрийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох” ажиллагааг Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгуулна

Хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, “цацрагийн үүсгүүрийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох” ажиллагааг Дархан-Уул, Орхон, Булган аймгуудад зохион байгуулна

Тус Ажлын алба, Европын Комисстой хамтран 8 зорилт бүхий “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрхзүйн орчинг бэхжүүлэх” сэдэвт MN3.01/12 төслийг 2017 оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Төслийн 4 дүгээр зорилтот ажлын төлөвлөгөөнд “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр”, “Эзэнгүй үүсгүүрийг аюулгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын төсөл боловсруулах, эрсдэлтэй талбайд эзэнгүй цацрагийн үүсгүүрийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох дадлага сургалт, хайх ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан.

Дээрх ажлын хүрээнд Европын Комиссын шинжээчидтэй хамтран “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” сэдэвт дадлага сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, “Эзэнгүй үүсгүүрийн илрүүлэх хөтөлбөр”, “Эзэнгүй үүсгүүрийг аюулгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгээрэзэнгүй үүсгүүрийг хайх, илрүүлэх, аюулгүй болгох чиглэлээр ажиллах заавар, зөвлөмж, эзэнгүй үүсгүүрийг хайх, эрэх, илрүүлэх, аюулгүй болгох зэрэг олон улсын туршлагаас танилцуулж, дараагийн шатны хайх ажиллагаа явуулах газар сонголт, байршлын талаар санал солилцон төлөвлөгөөг гаргасан. Дадлага сургалтыг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын талбайд зохион байгуулж, нийт 21 төрийн болон төрийн бус байгууллагын 46 оролцогчийг хамруулан гэрчилгээ олгосон.

Олон улсын туршлагаас харахад Төмөр боловсруулах үйлдвэрт хаягдал төмрийн хамт эзэнгүй цацрагийн үүсгүүрүүд нийлүүлэгдэж, хайлуулах процесст орсноор цацрагийн бохирдол үүсч улмаар үйлдвэрийн шат дамжлага, технологийн процесс, эд анги зэргийг бохирдуулан нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулах тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Тухайлбал 2017оноос хойш Австрали, Швейцарь, Украйн, Унгар, Швед, Канад зэрэг улсуудын металл болонтөмөр дахин боловсруулах байгууламжид нийлүүлэгдэж буй хаягдал металлд цацрагийн дохиолол илэрч, эзэнгүй хаягдсан цацрагийн үүсгүүрүүд илэрсэн 27 тохиолдол бүртгэгдсэн байна.

Уг төслийн хүрээнд цацрагийн болзошгүй ослоос сэргийлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмөр бэлтгэх цехийн ажлын талбай, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн заводын Зүтгүүрийн цехийн хайлах хэсгийн дахин төмөр бэлтгэх хэсгийн талбай, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах татан буугдсан цэргийн ангийн байршлын районд цацрагийн үүсгүүр хайх ажиллагааг Европын комиссын шинжээч, дээрх дадлага сургалтад оролцож гэрчилгээ авсан 21 төрийн болон төрийн бус байгууллагын нийт 46 албан хаагчыг хамруулан хамтран гүйцэтгэнэ.