Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн цөмийн аюулгүй байдлын баталгааны байцаагчид Монгол улсад ажиллав

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн цөмийн аюулгүй байдлын баталгааны байцаагчид Монгол улсад ажиллав

Монгол Улс Иж бүрэн Цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд 1972, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд 2003 онд нэгдэн орж, соёрхон баталсан.

Дээрх олон улсын гэрээний дагуу Монгол Улс энхийн хэрэглээнд цөмийн материал (уран, плутони, тори)-н тоо хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг ОУАЭА-т үнэн зөв, бүрэн мэдүүлэх үүрэг хүлээсэн. ОУАЭА нь улс орнуудын цөмийн материалын тооллогын дүнг баталгаажуулан, газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэдэг билээ.

ОУАЭА-ийн баталгааны шинжээч Ёонг Сунг Лее, Мануел Алежандро Карсиа Каррера нар 2018 оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, нэмэлт протоколын хэрэгжилтийн талаар уулзалт зөвлөгөөн хийж, материалын ашиглалт, хадгалалт, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаанд хяналт хийлээ.

Монгол Улсад хийгдсэн баталгааны хяналт нь манай улсад ашиглагдаж байгаа цөмийн материалууд ОУАЭА –ийн байнгын хяналтад байж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах, нэмэлт протоколын хэрэгжилтийг сайжруулахад чухал алхам боллоо.