Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Гадаад мэдээ

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас хүлэмжийн хийн ялгарлын тухай шинэ дүрэм санал болгожээ

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас хүлэмжийн хийн ялгарлын тухай шинэ дүрэм санал болгожээ

Санал болгосон шинэ дүрэм нь нүүрсний цахилгаан станцаас гарах хүлэмжийн

хийн хэмжээг багасгахад хувь нэмрээ оруулна.

 

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг нь нүүрсний цахилгаан станцуудаас гарах хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлахаар санал болгосон Боломжит Цэвэр Эрчим Хүчний дүрмийг баталжээ. Уг шинэ дүрэм нь өмнөх Засгийн газрын Цэвэр Эрчим Хүчний Хөтөлбөрийг орлох юм.

Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас Цэвэр Эрчим Хүчний Хөтөлбөрийг 2015 оны 8 дугаар сард Цэвэр Агаарын тухай хуулийн 111-р зүйлд заасны дагуу шатдаг түлшээр ажилладаг цахилгаан станцуудаас гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор баталсан бөгөөд 2030 он гэхэд CO2-ын хэмжээг 2005 оныхтой харьцуулахад 32%-иар бууруулах зорилготой байсан. Уг хөтөлбөр нь 2015 оны эцэс хүртэл хэрэгжиж байсан ч 2016 оны 2 дугаар сард АНУ-ын Дээд Шүүхээс энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэн харж, өөрчлөх шаардлагатай гэж үзсэнээр үйл ажиллагааг нь зогсоосон юм.

2017 оны 12 дугаар сард Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас дээрх хөтөлбөртэй уялдуулан шинэ дүрэм боловсруулж байгаа тухай мэдэгдэл хийж, тус дүрэмд 270 000 гаруй хүмүүсийн саналыг тусгасан. Энэхүү шинэ дүрэм нь доорх 4 үйл ажиллагааны хүрээнд хүлэмжийн хийг багасгана. Үүнд: одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудад зориулж хийн ялгарлыг багасгах хамгийн сайн системийг боловсруулах болон станцуудын дулааны үр ашгийг нэмэгдүүлэх; орчин үеийн дэвшилтэт технологиудын жагсаалтыг бий болгож улс орнуудад санал болгох; мөн улс орнууд өөрсдийн станцуудыг цааш хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж  үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хангалттай хугацаа болон уян хатан байдлыг олгох юм.

Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас шинэ дүрэм хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрч болох талаар дүн шинжилгээ хийж дараах дүгнэлтүүдийг гаргажээ.  Цэвэр Эрчим Хүчний Хөтөлбөрийг Боломжит Цэвэр Эрчим Хүчний дүрмээр сольсноор 3,4 тэрбум ам.долларын ашгийг бий болгож, Цэвэр Эрчим Хүчний Хөтөлбөртэй харьцуулахад 6,4 тэрбум ам.долларын зардлыг хэмнэнэ хэмээн тооцоолжээ. Байгаль Орчныг Хамгаалах Агентлагийн үйл ажиллагаа хариуцсан түшмэл Эндрью Вийлэр хэлэхдээ "Боломжит Цэвэр Эрчим Хүчний дүрэм нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах орчин үеийн, найдвартай, хямд төсөр эрчим хүчээр нийт Америкчуудыг хангах болно" гэжээ.

АНУ-д хямд өртөгтэй хийн болон салхины эрчим хүчний хэрэглээ өсөх; эдийн засгийн зарим шалтгааны улмаас хэвийн үйл ажиллагаатай цөмийн эрчим хүчний станцууд хаагдах эрсдэлд байгаа зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч нарын хоорондын өрсөлдөөн улам өссөөр байгаа хэдий ч Нью-Йорк, Иллиной гэх мэт хэд хэдэн муж улсууд хүлэмжийн хийн хэмжээг багасгах зорилгын хүрээнд цөмийн эрчим хүчийг хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомжийг тусгайлан баталсан байна.

2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ тэн хагасыг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж тусгасан Нью-Йоркын Цэвэр Энергийн Стандарт нь цөмийн эрчим хүчний станц хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдгийг сайшаан авч үзсэн бөгөөд эдийн засгийн шалтгааны улмаас хаагдах дээрээ тулаад байгаа Нью-Йорк мужийн 4 цөмийн эрчим хүчний цахилгаан станцын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр баталжээ.

Боломжит Цэвэр Эрчим Хүчний дүрэм нь АНУ-ын Холбооны Бүртгэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 60 хоногийн турш нийтийн санал асуулгад нээлттэй байх бөгөөд Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг ч мөн адил олон нийтийн саналыг нээлттэй хүлээж авах болно.

Эхсурвалж:http://www.world-nuclear-news.org/Articles/US-EPA-proposes-new-emissions-rule