Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Фото мэдээ

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт зохион байгуулагдлаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт 2018 оны 08 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Тагнуулын ерөнхий газар, Дотоодын цэргийн 05-р анги, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хавдар судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 19 байгууллагын 25 төлөөлөл оролцов.

Сургалтад Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш, ЦЭК-ын Ажлын алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн улсын байцаагч нар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, EyeAct программ ашиглан цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт шинжилгээ хийх арга, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ зэрэг сэдвээр мэдлэг олгож, цацрагийн бохирдлын хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээ хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмж ажиллуулах талаар дадлага ажлыг гүйцэтгэв.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Тахилт дахь сургалт, дадлагын талбайд тус ангийн Химийн ажиллагааны салбартай хамтран цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах дасгал, сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангах төдийгүй Япон Улсын Атомын энергийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.