Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Цацрагийн тухай үндсэн ойлголт - цацраг идэвхт материал, цацраг идэвх цацраг

Цацрагийн тухай үндсэн ойлголт - цацраг идэвхт материал, цацраг идэвх цацраг

-Цацраг идэвхт материал, цацраг идэвх, цацраг

Өөрөөсөө цацраг ялгаруулдаг бодисыг цацраг идэвхт материал гэж нэрлэдэг бөгөөд ялгаруулж буй цацрагийн хүчийг цацраг идэвх гэж ойлгоно.

Уран, тори, кали, нүүрстөрөгч нь байгалийн цацраг идэвхт материал юм. Цацрагийг цацрагийн үүсгүүр (хурдасгуур г.м) ашиглан зохиомлоор гарган авч болохоос гадна цөмийн урвалын хуваагдлын үр дүнд үүсэх хуваагдын бүтээгдэхүүнээс мөн гарган авдаг. Хуваагдын бүтээгдэхүүн нь кобальт, иод, цези, техници зэрэг цацраг идэвхт материалууд байдаг.

-Цацрагийн нэвтрэх чанар

 Цацрагийн нэвтрэх чанар нь тэдгээрийн төрлөөс хамааран харилцан адилгүй байна. Aльфа цацраг нь гелийн цөм бөгөөд агаарт хэдхэн сантиметр (см) зам туулдаг тул хуудас цаасаар зогсоож болдог. Альфа цацраг нь агаарт тархахдаа агаар дахь бөөмстэй харилцан үйлчлэлд орж, аажмаар энергиэ алдан зогсож, эцэст нь гелийн цөм болж хувирдаг. Цацраг идэвхт изотопоос цацарсан альфа цацраг нь арьсны гадаргууг нэвтэрч чаддаггүй тул хүний биед гаднаас биологийн сөрөг нөлөөлөл төдийлөн үзүүлж чадахгүй. Гэсэн хэдий ч, альфа цацраг амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин хүний биед орсон тохиололд эд, эсийг гэмтээх боломжтой. Бета цацрагийг хөнгөн цагаан гэх мэт нимгэн металл ялтсаар хааж болно. Гамма цацраг нь цаас, хөнгөн цагаан ялтсыг нэвтрэх чадвартай тул хар тугалга, эсвэл зузаан төмөр хавтангаар зогсоож болно. Нейтроныг ус, бетоноор зогсооно. Тиймээс цацрагийн төрлөөс хамааран тохирох хамгаалах материалыг сонгосноор цацрагийн хэмжээг багасгах бүрэн боломжтой