Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 02

Цацраг идэвхт ашигт малтмал олборлох аргууд – цуврал 02

Зураг 1. Австрали Улс дахь “Ранжер” ураны ил уурхай, боловсруулах үйлдвэр. 

Ил уурхайн олборлолт:

Газрын гадаргууд харьцангуй ойрхон, гадаргуугаас 100-150 метр орчим гүнд байршсан, хүдэржилтийн төрлөөс үл хамааран тунамал, галт уулын, судлын, элсэн чулууны төрлийн ордуудад болон хүрэн нүүрс, фосфорит, хар занар олборлоход дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр ордын бүх л загварчлалтай хүдрийн биетүүдийг жирийн ил уурхайтай ижил нөхцөлөөр олборлолтыг явуулдаг.

 

Зураг 2. Канад Улсад орших “МакАртур Ривер” ураны далд уурхай

Далд уурхайн олборлолт:

Ордын геологийн тогтоц нь орон зайн хувьд газрын гүнд 150 метрээс доош байрласан, ил аргаар олборлох боломжгүй, кварц-бөсөлжингийн, судлын, брекчийн бүрдэлийн, интрузив, галт уулын цоргын брекчийн, вулканоген, метасоматит, метаморф, фосфоритийн төрлийн ордуудыг далд аргаар олборлодог. Энэ олборлолтын үед уулын цулыг харьцангуй бага хөндөх бөгөөд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс агааржуулж, агаарт байх цацрагийн хэмжээг хянаж ажиллах шаардлагатай байдаг. Гүний уурхай нь тухайн хүдрийн олборлож буй газрын гүнд байрладаг. Олборлосон хүдрийг цаашид бутлан, нунтаглаж аюулгүй битүү орчинд уусмал хэлбэртэй болгон бэлтгэнэ. Гүний уурхайн дутагдалтай тал нь ураны задралаас гарах цацраг идэвхт хий-радоноос хамгаалахын тулд агааржуулалтыг маш сайн хийх шаардлагатай.