Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго. Цөмийн энергийн комиссын ажлын албаны төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. (2018-12-07 03:38:00)

Гадаад мэдээ

БНХАУ-ын цөмийн эрчим хүчний AP1000s реактор ашиглалтад орох шатандаа шилжжээ

БНХАУ-ын цөмийн эрчим хүчний AP1000s реактор  ашиглалтад орох шатандаа шилжжээ

Санмений цөмийн эрчим хүчний станцын 1 болон 2-р реактор

БНХАУ-д баригдаж буй AP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат уруу ойртож Санмений станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлсэн байна.

2007 оны 9 дүгээр сард Вестинхаус болон түүний түнш байгууллага болох Шоу Групп Хятадад AP1000 загварын 4 реакторын байгууламж барих зөвшөөрөл авсан. Үүнд: Хятадын Жэзян мужид орших Санмений станцын 1 ба 2-р реактор, Шаньдун мужид орших Хайяаны станцын 1 ба 2-р реактор аж. Санмений  станцын Хайяаны станцын 1-р реакторыг 2009 онд, 2-р реакторын барилгын ажлыг 2010 онд тус тус эхлүүлжээ.

Хятадын Жэзян мужид байрлах Санмений Цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-ын 1-р реакторт  2018.06.21-ний өдөр гинжин урвалыг тогтвортой явуулж анхны критик утганд нь хүргэсэн хэмээн Цөмийн эрчим хүчний технологийн төрийн корпораци мэдээлэлжээ.

Вестинхаус Электрик компанийн гүйцэтгэх захирал Жозе Гутиррезийн хэлснээр байгаагаар “Өнөөдөр бид Вестинхаус AP1000 загварын реакторын технологийг арилжааны зорилгоор ашиглахын өмнөх гол үе шатыг амжилттай даваад байна”. Бид дэлхийн хамгийн анхны AP1000 загварын ЦЭХС-ыг өөрийн хэрэглэгчид болон дэлхийд хүргэхэд нэг алхам ойртлоо. Бид Хятадын хэрэглэгчдийг Санмений станцын 1-р реакторыг ашиглан аюулгүй, найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах болно гэжээ.

Санмений станцын 1-р реакторыг ашиглалтад оруулах дараагийн үе шат нь нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох явдал юм. Бүх туршилт аюулгүй бөгөөд амжилттай хийгдэж дуусах хүртэл цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх туршилт хийх болно.

Вестинхаус компанийн мэдээлж буйгаар “Санмений станцын 1-р реактор ажиллаж эхэлснээр, ажиллагаанд орж буй реактор нь дэвшилтэт аюулгүй ажиллагааны идэвхгүй технологийн системтэй, найдвартай бөгөөд аюулгүй ажиллагааг хангах олон давхар хамгаалалт бүхий дэвшилтэт хяналтын системүүдээс бүрдсэн анхны AP1000 цөмийн реактор болно” гэжээ.

Санмений станцын 1-р реакторын халуун лабораторийн туршилт 2017 оны 6 сард бүрэн дууссан бөгөөд Үндэсний цөмийн аюулгүй байдлын хороо (NNSA), Улсын цөмийн хяналтын байгууллагаас урьдчилсан зөвшөөрөл авсны дараагаар 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний багцыг голомтод оруулж эхэлжээ.

Санмений станцын 2-р реакторын халуун лабораторийн туршилт энэ оны 1 сард бүрэн дууссан бөгөөд тус байгууламжийг энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар  төлөвлөөд байна.

Хайяаны станцын 1-р реактор

Вестинхаус компани Хайяаны станцын 1-р реакторт 2018/06/21-ний өдөр 157 ширхэг түлшний савааг голомтод ачаалсан гэжээ.

      

Хайяаны цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор

Тус станц саяхан NNSA-ээс явуулсан шаардлагатай хяналт, шалгалтуудыг амжилттай давсан хэмээн Вестинхаус компаниас мэдээллжээ. Хайяаны станцын 1-р реактор бүх шаардлагуудад нийцэж Вестинхаус компанийн AP1000 технологийг баталгаажуулсан байна. Хайяаны станцын 1-р реактор энэ оны сүүлээр ашиглалтад орох бол тус станцын 2-р реактор 2019 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.

АНУ-д AP1000 загварын дөрвөн реактор баригдаж эхэлсэн бөгөөд Вогтле болон  Саммерт тус бүр 2 реактор баригдаж эхэлсэн боловч өнгөрөгч оны 8 сард Саммер дахь барилгын ажлыг түр зогсоосон аж.

Эх сурвалж:

http://www.world-nuclear-news.org