Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн энергийн газрын албан хаагчид хоёр өдрийн цалингаа хандивлалаа

Японы зүүн хойд бүс нутагт газар хөдөлж, цунами үүсэн, олон хүний амь эрсдэн асар их хохирол учирсанд Цөмийн энергийн газрын хамт олон эмгэнэл илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан уриалгыг дэмжин Цөмийн энергийн газрын албан хаагчид хоёр өдрийнхөө цалинг хандивлалаа. Японы хөдөлмөрч ард түмэн энэ хүнд үеийг богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна.
 
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗАР