Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Цацраг гэж юу вэ? - Атом ба цөм

Цацраг гэж юу вэ? - Атом ба цөм

Атом ба цөм

Бүх матери нь маш олон тооны атомаас тогтоно. Атомын хэмжээ нь элементийн төрлөөс хамаардаг хэдий ч гол төлөв ойролцоогоор 0.1 нанометр байдаг. Жишээ нь: 1 сантиметр куб (cм3) алтан ялтас (19.3г жинтэй) ойролцоогоор 6х1022 (60 тэрбумын нэг их наяд дахин) алтны атомаас тогтоно. Алтны атомын диаметр 0.32 нанометр байдаг ба үүгээр нэг атом ямар өчүүхэн болохыг та төсөөлж болно.

Атом нь цөм болон электрон гэж нэрлэгдэх маш жижиг эгэл бөөмийг агуулдаг. Цөм нь атомаас 10,000 дахин бага хэмжээтэй бөгөөд эерэг цэнэгтэй. Электрон нь хасах цэнэгтэй 9.1х10-28г жинтэй хөнгөн бөөм юм. Цөмийг тойрон эргэх электроны тоо нь цөмийн валенттай тэнцүү байдаг.

 Цөм, атомын дугаар, масс тоо

Цөм нь эерэг цэнэгтэй протон, цэнэггүй нейтроныг агуулдаг ба эдгээрийн жин ойролцоогоор электроны жингээс 1,840 дахин их байдаг.

Нуклон гэдэг нь цөмийг бүрдүүлдэг протон болон нейтроныг нэрлэсэн ухагдахуун юм. Протоны тоо нь атомын дугаартай ижил бол протон, нейтроны нийт тоог масс тоо гэж нэрлэдэг. Протоны тоотой адил боловч масс тоо нь ялгаатай цөмийг (өөрөөр хэлбэл нейтроны тоо ялгаатай) изотоп гэнэ.