Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Гадаад мэдээ

ОХУ, БНХАУ-ууд цөмийн салбарын хэд хэдэн чухал гэрээг байгуулав

ОХУ, БНХАУ-ууд цөмийн салбарын хэд хэдэн чухал гэрээг байгуулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ сарын 08-ны өдөр тус улсын цөмийн хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн чухалд тооцогдох гэрээ, хэлэлцээрүүдийг Бээжин хотноо хийж үзэглэгдлээ.

ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн гүйцэтгэх захирал Алексей Лихачев хэлэхдээ: “ОХУ, БНХАУ нь цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч улс орнууд билээ. Эдгээр гэрээг байгуулсан нь бидний хувьд БНХАУ-тай түншлэлийн харилцаагаа улам бүр бататгасан үйл явдал боллоо. Хоёр улсын мэргэжилтнүүд хамтран Тианваны байгууламжийн загвар, барилга угсралтын ерөнхий зураглалыг боловсруулаад байгаа бөгөөд цаашлаад хамгийн сүүлийн үеийн (Gen 3+) загварын блокуудыг БНХАУ-д байгуулахад хамтарч ажиллана.  Мөн Хятадын ногоон бүсэд VVER-1200 загварын эрчим хүчний блок байгуулах барилгын ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцсон. Бидэнд зөвхөн өндөр хүчин чадлын цөмийн эрчим хүчний станц байгуулах бус цөмийн энергийн салбарт хамтран ажиллах томоохон төлөвлөгөөнүүд бий” хэмээсэн юм.

Талууд ногоон бүсийн Шюдабао байгууламжид 2 блок, Тианван байгууламжийн 7, 8  дугаар блокыг байгуулахаар 2 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд эдгээр 4 блок нь ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн Gen3+ үеийн VVER-1200 загварын реакторт суурилах ажээ. Оросын тал реактор болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн боловсруулалт, нийлүүлэлтийн асуудлыг бүрэн хариуцах юм.

Хятадын үндэсний цөмийн корпорацийн боловсруулсан CFR-600 хурдан нейтроны туршилтын реакторын тоног төхөөрөмж, түлшний нийлүүлэлт, засвар үйлчилгээний талаар 3 дахь гэрээнд тусгасан бол сүүлийн гэрээнд Хятадын сансар судлалын хөтөлбөрийн сарны судалгаанд эрчим хүч гаргах зорилгоор цацраг идэвхт цахилгаан дулааны  генератор (Radioisotope Thermoelectric Generator)-ын нэг хэсэг болох цөмийн батерейг нийлүүлэх асуудал тусгагджээ.

 Эх сурвалж: http://www.rosatom.ru