(2018-05-23 03:39:00)

Гадаад мэдээ

АНУ-ын “НьюСкейл Повер” компанийн мэдээлэлж буйгаар Бага чадлын модуляр реактор нь анх төлөвлөснөөс 20 хувиар илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

АНУ-ын “НьюСкейл Повер” компанийн мэдээлэлж буйгаар Бага чадлын модуляр реактор нь анх төлөвлөснөөс 20 хувиар илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

НьюСкейл реактор нь өндөр даралтат ган сав дотор байрлах бөгөөд реакторын байгууламж нь
газар доор их хэмжээний усан санд байрлана. (NuScale Power)

“12 модультай НьюСкейл” бага чадлын модуляр реактор (БЧМР)-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадлыг 20 хувиар нэмэгдүүлэхэд хөрөнгийн зардал бага хэмжээгээр өөрчлөгдөх буюу нэгж киловатт бүрийг үйлдвэрлэх байгууламжийн зардал буурч 5,000 ам.доллароос 4,200 ам.доллар болно хэмээн тооцоолоод байна. Энэ нь компанийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зардлыг 18% хүртэл бууруулах бөгөөд бусад цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрүүдтэй “илүү өрсөлдөхүйц” болж байна гэжээ. НьюСкейл цахилгаан эрчим хүчний станцын үйлдвэрийн хүчин чадлыг 720 МВт болгосноор их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулахаас сэргийлэх төдийгүй өнөөгийн өндөр чадлын цахилгаан станцуудтай харьцуулахад бодит хэмнэлт хийгдэнэ хэмээн тооцоолжээ .

Инженерийн шийдэл нь зөвхөн зардал хэмнэх төдийгүй үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн ба аюулгүй ажиллагаанд манай дэвшилтэт цөмийн эрчим хүчний реакторын загвар нөлөөлөхгүй хэмээн НьюСкейл компанийн ерөнхий захирал Жон Хопкинс хэлжээ.

НьюСкейл компанийн анхны хэрэглэгч болох Юта мужийн Нэгдсэн эрчим хүчний систем (UAMPS) 12- модультай НьюСкейл станцыг хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

UAMPS компанийн ерөнхий захирал Дуг Хантер хэлэхдээ БЧМР-тай улс орнуудын хувьд киловатт тутмын зардлыг бууруулах нь "гайхалтай сайн мэдээ" төдийгүй, цаг хугацаа өнгөрөх тусам станцын үнэ цэнийг өсгөх болно гэжээ.

Эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлэхийг тусад нь хянаж үзэх ба Цөмийн хяналтын хороо (NRC)-ноос НьюСкейл БЧМР-ын одоогийн загвар болон 2020 оны 09 дүгээр сард товлогдсон НьюСкейл БЧМР-ын загварыг баталгаажуулах хүсэлтэд нөлөөлөхгүй аж.

НьюСкейл компанийн мэдэгдэж байгаагаар байгууламжийг барих буюу тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхийн өмнө эдгээр асуудлыг шийдвэрлэх нь UAMPS-ийн лиценз болон барилгын ажилд хамаарахгүйгээр “үр ашгийг хүртэх” болно гэжээ.

НьюСкейл компанийн анхны цахилгаан станц 2020 оны дунд үед үйл ажиллагаагаа эхлүүлэхээр  төлөвлөсөн бөгөөд тус компанийн гол хөрөнгө оруулагч нь Флоур Корпораци юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org