Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Олон нийтийн боловсролд - ЦУВРАЛ

Олон нийтийн боловсролд - ЦУВРАЛ

Цацрагийн талаарх ерөнхий ойлголт, хүн ба хүрээлэн буй орчин, бидний өдөр тутмын амьдрал дахь цацраг, түүний хэрэглээний талаарх мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2016 онд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас эрхлэн орчуулан гаргасан “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая” олон нийт, оюутан, дунд сургуулийн багш, сурагчдад зориулсан номын материалыг Та бүхэндээ цувралаар хүргэхээр зорилоо.

            Энэхүү материалыг Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас дунд сургуулийн багш, сурагчдад зориулан гаргахдаа олон нийтийн боловсролд чиглүүлэн Олон улсын атомын энергийн агентлаг, салбарын мэргэжлийн байгууллагуудын эрдэмтэн судлаач, олон нийтийн саналыг харгалзан шаардлагатай мэдээллүүдийг тусгасан  байна.

            Шинжлэх ухааны шавхагдашгүй ундрагаас оюу ухаанаа цэнэглэн, мэдлэгт суурилсан мэдээллийг үндэслэн шийдэлт хүргэх зам Тань дардан байх болтугай.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН
АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА                                        Г.МАНЛАЙЖАВ

 

Цуврал мэдээллийг цахим үйлчилгээ танин мэдэхүйн хэсгээс харна уу