Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Мэдээ

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгтэй хамтран Цацрагийн үүсгүүр ашиглаж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу цөмийн хэмжүүр, рентген шинжилгээ, рентген радиографи, цацраг идэвхт изотопын хэрэглээний чиглэлүүдээр тус тус батлагдсан хөтөлбөрийн дагуу цацрагийн хамгаалалтын төрөлжүүлсэн сургалтыг зохион байгууллаа.

“Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт” (О2, Х2) сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд, Цацраг идэвхт изотоп, цөмийн хэмжүүр, рентген радиографийн цацрагийн хамгаалалтын О3, Х3  сургалтуудыг 2018 оны 05 дугаар сарын 21-23- ны өдрүүдэд тус тус зохион явуулсан ба сургалтад цацрагийн үүсгүүр ашиглаж буй 14 байгууллагын цацрагтай ажиллагч, дотоод хяналтын болон хөдөлмөр хамгааллын нийт 44 ажилтныг  хамрууллаа.  

Сургалтаар цацрагийн хамгаалалтын холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, стандартууд, ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн болон цацрагийн осол, ослын сургамжууд, осолд хүргэдэг шалтгаан хүчин зүйлс, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, ашиглалт, хадгалалт тээвэрлэлтийн үед тавигдах аюулгүйн шаардлагууд төдийгүй цөмийн хэмжүүр, багажны тохируулга, үл эвдэх сорил зэрэг тухайн байгууллагуудад ашиглаж буй цацрагийн үүсгүүрүүд, тэдгээрт тавигдах цацрагийн аюулгүйн тусгай шаардлагуудыг хамруулсан сэдвүүдээр хичээл заалаа. Сургалтын явцад олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн үүсгүүрийн ангилал тодорхойлох, цацрагийн болон дозиметрийн нэгж шилжүүлэх бодлого бодуулж,  цацрагийн хэмжилтийн багаж ашиглах, ажлын байранд цацрагийн хэмжилт хийх, цацрагийн үүсгүүр, бохирдол илрүүлэх, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний чиглэлүүдээр  дасгал, дадлагын ажлуудыг  гүйцэтгэлээ.

Түүнчлэн Ерөнхий сайд, Комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу батлагдсан хөтөлбөрт нэмэлтээр ослын голомтод ажиллагчдыг хамгаалах, хууль хяналтын болон гал сөнөөгчид, голомт орчмын хүн амыг хамгаалах аюулгүйн зөвлөмжүүд, хувийн хамгаалалтын зөвлөмж зэрэг сэдвээр нэмэлт хичээлүүдийг зааж, оролцогчдын сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг хийсэн.