Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Сургалт

“Рентген хяналт, рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалт зохион байгуулав.

 
Цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын хүсэлтээр Цөмийн энергийн газраас “Рентген хяналт, рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг 2011 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Геологийн төв лабораторитой хамтран зохион байгуулав. Сургалтанд судалгаа шинжилгээ, геологи хайгуул, аюулгүйн үзлэг хяналт, үйлдвэрийн үл эвдэх сорилд рентген төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй 20 байгууллага, аж ахуйн нэгжийн 56 ажилтан, мэргэжилтнүүдийг хамрууллаа.
 
Тус сургалтаар цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдолтой олон улсын болон Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, стандарт, цацрагийн үүсгүүр ашиглах зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа, зохион байгуулалт, үүрэг хариуцлага, рентген багаж төхөөрөмж, түүний бүтэц зохион байгуулалт, цацрагийн ослын шалтгаанууд, ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн болон дозиметрийн хэмжигдэхүүн, нэгжүүд, цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн шарлага, мэргэжлийн шарлагын цацрагийн хамгаалалт, ажлын байрны цацрагийн хяналт, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг сэдвүүдээр хичээл заалаа. Түүнчлэн цацрагийн хамгаалалтын тооцоо хийх, цацрагийн хэмжилт хийх аргачлал болон цацрагийн бохирдлыг илрүүлэх дадлагын ажлуудыг хийлгэж, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар зохих мэдлэг олгохын зэрэгцээ цөмийн энергийн холбогдолтой хууль тогтоомжийг сурталчиллаа.