Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Мэдээ

Цөмийн шинжилгээний их сургуулийн оюутнууд "Ухаанаараа уралдацгаая" тэмцээний тэргүүн байр эзэллээ

Цөмийн шинжилгээний их сургуулийн оюутнууд

Оросын Холбооны Улс дахь Монголын Залуучуудын Холбоо, Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле-Май” клуб, Монголын оюун ухааны академитай хамтран Москва хотод суралцдаг оюутнуудын дунд оюуны хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг сорьсон “Ухаанаа уралдуулцгаая”  уриан дор 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 2017-2018 хичээлийн жилд Цөмийн энергийн комиссын гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлэгээр суралцаж байгаа Москва хотын МИФИ (Цөмийн шинжилгээний үндэсний их сургууль)-ийн магистрын орос хэлний бэлтгэл ангийн оюутан Ү.Ундрах ахлагчтай “INT” баг анх удаа оролцлоо.

Ү.Ундрах ахлагчтай “INT” баг тус тэмцээний тэргүүн байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, Монголын оюун ухааны академид суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Оюуны хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг сорьсон энэхүү тэмцээнд Москва хотын нийт 14 их дээд сургуулийн баг оролцсоноос удаах байруудад “МГИМО”, “АРГА БИЛЭГ” багууд хоёр, гурав дугаар байр эзэлсэн байна.

Москва хотын МИФИ (Цөмийн шинжилгээний үндэсний их сургууль)-д суралцаж байгаа залуучууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.