Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хэрэгжүүлж буй Техникийн хамтын ажиллагааны “Дунд сургуулийн багш, сурагчдад цөмийн шинжлэх ухаан, технологийг сургахуй” RAS0079 Бүсийн төслийн хүрээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын дунд сургуулийн цөмийн шинжлэх ухаан, технологийн сургалтыг дэмжих” сэдэвт үндэсний семинарыг 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Цөмийн энергийн комиссоос зохион байгуулж байна. (2018-10-08 10:54:00)

Гадаад мэдээ

МАЛАЙЗ УЛС ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Малайз Улсад  иргэн болон тоон мэдээллийн системд мэдээлэл түгээх ажил эрхлэгчдэд хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээсэн тохиолдолд 500,000 ринггит(123,000 ам.доллар)-ийн торгууль ногдуулах ба 6 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийг баталсан байна. 

                Хэдийгээр Ерөнхий сайдын эсрэг талыхан хуулийн төслийг мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах замаар түүнтэй холбоотой олон тэрбумын хэл ам дагуулсан асуудлыг хаах гэсэн оролдлого хэмээн үзэж байсан ч Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг тус улсын Ерөнхий сайд  Наджиба Разакагаар ахлуулан парламентад танилцуулж дэмжигдсэн байна. 

               Reuters-ийн мэдээлснээр хуулийн төсөлд хорих ялын шийтгэлийн хугацааг 10 жил хүртэл гэж тусгасан байсныг Засгийн газраас хуулийн эцсийн хувилбарт 6 жил хүртэл болгон бууруулсан байна. Мэдээллийн үнэн бодит эсэхийг хараат бус шүүхийн гүйцэтгэлээр шийднэ. Малайз Улсын хил хязгаараас гадна байсан ч тус улсын болон иргэдийн тухай бичиж л байгаа бол хуулийн хариуцлага хүлээх юм. 

               Малайзын хуулиар хуурамч мэдээг "мэдээ, мэдээлэл, өгөгдөл, тайлан, бүхэлд нь буюу хэсэгчлэн хуурамч" гэж тодорхойлсон. Мэдээнд түүх, видео болон аудио агуулгатай мэдээнүүд хамрагдана. 

               Малайз Улс нь хуурамч мэдээнд улсын хэмжээнд хуулийн хориг тавьж байгаа ба нэр төр гутаасан агуулгатай мэдээлэл гаргасан намд шийтгэл ногдуулах асуудлыг хэрэгжүүлж буй анхны улсын нэг юм. Дэлхий даяар улс орнуудад өөрийн улсын талаар хортой агуулгатай хуурмаг мэдээллийн тархалтыг зогсоох, хэрхэн зохицуулах талаар тэмцэл өрнүүлж  байна. Өнгөрсөн жил Герман Улсад нийгмийн сүлжээний мэдээллийн тавцанг  буруугаар ашигласан, үзэн ядалт бүхий бичлэгүүдийг устгаагүй тохиолдолд торгууль ногдуулах төлөвлөгөө боловсруулсан байна. 

               Филиппиний эрх баригчид хуурамч мэдээг хэрхэн яаж шийдэх талаар хэлэлцэж байсан хэдий ч 2-р сард хуурамч мэдээг байнга хориглох нь "Хууль бус" гэж үзжээ. Түүнчлэн, Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг ярилцлагадаа өөрийн Messengerтавцан дээр мусульман ба Rohingyaэсрэг сенсацитай мэдэгдлүүдийг тараахаас урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийснээ хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж:https://www.theverge.com/2018/4/2/17189542/fake-news-malaysia-illegal-punishable-jail