Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Мэдээ

Зөвлөмжийн төсөлд санал авах тухай

Зөвлөмжийн төсөлд санал авах тухай

Манай улсын эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг өргөн ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн үед өндөр мэдрэх чадвартай тоног төхөөрөмж болон хурдасгуурыг ашиглахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Эдгээр цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах, цацрагийн хамгаалалтыг хангуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд тус Ажлын албанаас “Дүрс оношилгооны Позитрон эмиссийн болон компьютерт томографи (PET/CT)-ийн төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт” аюулгүй ажиллагааны зөвлөмжийн төслийг боловсруулаад байна.

"Дүрс оношилгооны Позитрон эмиссийн болон компьютер томографи (PET/CT)-ийн төхөөрөмжийн цацрагийн хамгаалт" аюулгүй ажиллагааны зөвлөмжийн төслийг Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа тул эдгээр материалтай танилцан, холбогдох саналаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.