(2018-05-23 03:39:00)

Гадаад мэдээ

Малайз Улсын хойд нутгийн тариаланчид цагаан будааны ургацыг сайжруулахад цөмийн иж бүрдэл технологийг ашиглаж байна

Малайз Улсын хойд нутгийн тариаланчид цагаан будааны ургацыг сайжруулахад цөмийн иж бүрдэл технологийг ашиглаж байна

Малайз Улсын хойд хязгаарын нэгэн тосгоны тариаланч Мохаммед Хелми Нор, түүний нэгэн адил цагаан будаа тариалагч хөршүүдэд шинэ сортын цагаан будаа, био-бордоо, ургацын гарцын өсөлт амьдралд нь ихээхэн өөрчлөлт авчирсан байна.

Хөрсний үржил шим багатай, хур тунадас бага ордог, урт удаан хугацаанд ган гачигтай байдаг цаг уурын өөрчлөлттэй орон нутгийн тариаланчдад туслах зорилгоор Малайз Улсын ЗГ, Цөмийн агентлаг бүтээгдэхүүн, үйлчилгээний багц боловсруулан гаргаж “Цөмийн иж бүрдэл технологи”-ийн тусламжтайгаар өнгөрсөн хоёр тариалалтын улиралд цагаан будааны ургац, ашиг орлогыг 40%-аар өсгөсөн байна. Усалгаагүй хэдэн өдөр, цаашлаад нэг долоо хоног болсон ч энэхүү шинэ сортын цагаан будаа нь ургах чадвартай ажээ.

Хойд хязгаарын тариалангийн талбайн бүх тариаланчид ирэх 12-18 сарын дотор цагаан будаа тариалах талбайн зөвшөөрлийг авах үеэр Хөдөө аж ахуйн салбарын эрх баригчид тусгай талбайд үрийг тариалах ажлыг эхлэх бөгөөд энэ хугацаанд Цөмийн техник, технологи ашиглан боловсруулсан NMR152 хэмээх шинэ сортын цагаан будааны төрлийг 25 тариаланч ашиглах юм.

“Шинэ сортын цагаан будааны үр тариа нь ган гачигтай 8 өдрийн турш амьдрах  чадвартай байсан бол үүнтэй харьцуулахад бусад сортын цагаан будаа нь тэсвэр муутай байсан. Иймд бид их хэмжээгээр тариалахад шаардагдах үр тариаг тариалахын төлөө шаргуу ажиллаж байна” хэмээн хөрш зэргэлдээх мужийн Цагаан будаа шинжлэх төвийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Абдул Шахризал мэдэгдэв.

Цагаан будаа нь Малайз Улсын гол нэрийн бүтээгдэхүүн бөгөөд 300,000 тариаланчдын орлогын эх үүсвэр болдог. Усны хомсдол, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, шим тэжээл, бордоо хангалтгүй байдал, уламжлалт цагаан будааны сортын ашиг бага зэрэг нь шинэ сортын үр тариа, тариалангын аж ахуйг хөгжүүлэхэд хүргэсэн.

 ОУАЭА нь Техник хамтын ажиллагааны хөтөлбөрөөрөө дамжуулан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран дэлхийн улс орнуудад мэдлэг туршлага түгээх, сургалтын хөтөлбөр, тэтгэлэг олгох, судлаачдад зориулсан лабораторийн үйлчилгээ үзүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь тусламж, дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Малайз Улсын Цөмийн агентлаг болон Хөдөө аж ахуйн салбарын эрх бүхий байгууллагын хамтын ажиллагаа нь энэхүү төслийн амжилтын гол түлхүүр юм. Цөмийн агентлагийн судлаачид үр тариаг цацрагаар шарах, аяндаа мутацлагдах байгалийн процессыг түргэсгэж, хурдасгах улмаар төрөл бүрийн сортоос ашигтайг нь сонгох замаар шинэ сортын үр тариаг боловсруулсан. Гэсэн хэдий ч, туршилтын төслөөр тариаланчдад үр тариа нийлүүлэх, тариалах газар, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл Малайз Улсын цөмийн агентлагт байхгүй байна.

Мөн тариаланч Мохаммед Хелми Нор-ийн өгүүлснээр “Илүү том газартай тариаланчид бидний ургац, ашиг орлогыг харьцуулан үзээд шинэ сортын үр тариаг тариалахыг хүсэх болсон” хэмээн өгүүлэв. Эндээс үзэхэд “Тариаланчдад цагаан будаа тариалахад хүрэлцэхүйц хэмжээний үрийг нийлүүлэхэд тариалалтын 2 улиралтай болох магадлалтай” байгаа талаар Цагаан будаа шинжлэх төвийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Абдул Шахризал хэлэв .

Эх сурвалж: https://www.iaea.org/