Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу. (2018-09-04 02:13:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Европын Холбооны Цөмийн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийг хэрэгжүүлж, Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой 1 дүрэм , 6 зөвлөмж, 5 дотоод журмын төсөл боловсруулан гаргасан.

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийг хэлэлцэж, Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах,  дагалдах 6 зөвлөмжийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын тушаалаар батлуулах, мөн 5 дотоод журмыг дотооддоо мөрдүүлэхээр холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх тухай зөвлөмж гаргалаа.

Эдгээр дүрэм, зөвлөмжүүд нь цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад ажилтнууд, хүн ам, хүрээлэн буй орчинг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг бууруулах, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй төрийн байгууллага болон оператор байгууллага уран олборлох, боловсруулах үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангуулах, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын удирдлагын түвшинд менежментийг сайжруулахад дэмжлэг болох юм.