Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн энергийн асуудлаарх хурлын илтгэлүүдийг эмхэтгэв

Цөмийн энергийн асуудлаарх хурлын илтгэлүүдийг эмхэтгэв

“Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг Цөмийн энергийн газраас эмхэтгэж, олны хүртээл болгох зорилгоор ШУА, номын сангууд, их, дээд сургуулиудад түгээлээ.  ЦЭГ-аас 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол улс цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аж үйлдвэр, дэд бүтэц, геологи, уул уурхай, судалгаа шинжилгээний бүхий л салбарт үр ашигтайгаар нэвтрүүлэх, байгаль орчинд хор учруулахгүй зүй зохистой хэрэглэх болон цөмийн эрчим хүчний станцыг барихтай холбоотойгоор 40 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид илтгэл, шинжилгээ, судалгааны ажлын талаарх танилцуулга хийж хэлэлцүүлсэн юм. Эмхэтгэлийг Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн санд хүлээлгэн өгсөн байна.