Цөмийн энергийн комиссын Ажлын албанд дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2020-05-28 04:08:00)

Шинэ мэдээ

Финланд Улс уран олборлох зөвшөөрлийг олголоо 2020-02-12

image

Финландын Засгийн газар тус улсын зүүн хойд хэсэгт орших зэс, никел олборлож боловсруулдаг Соткамо уурхайгаас дагалдах бүтээгдэхүүнээр уран олборлох тусгай зөвшөөрлийг Террафаме /Terrafame/ компанид олгосон байна. Уран боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын явц 1 жил орчим үргэлжилнэ гэж Террафаме компани 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгджээ. Гэсэн ч Финландын Засгийн газрын энэ шийдвэрийг Финландын Захиргааны дээд шүүхээр давж заалдаж болох тул тусгай зөвшөөрөл хууль ёсны хүчин төгөлдөр болоход 2 орчим жил шаардагдана гэж компани тооцоолжээ.

Дэлгэрэнгүй

Амьдралд тустай атом: Дэлхий дахинд тулгараад буй сорилтуудыг цөмийн технологийн тусламжтай шийдэх нь 2020-02-11

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, 21-р зуунд тулгарч буй сорилтыг шийдэхэд цөмийн эрдэмтдийн атомын түвшинд амьдралыг судалсан мэдлэгийг ашиглан дэвшилтэд техник, технологийг хөгжүүлж, улс орнуудын засгийн газарт дэмжлэг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй

Цацраг идэвхт хаягдлын тухай 2020-02-04

Цацраг идэвхт хаягдал нь нийт хаягдлын маш бага хувийг эзэлдэг. Энэ нь сая сая эмнэлгийн үйл ажиллагаанаас жил бүр дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр, мөн аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн хэрэглээнд ашиглаж буй цацрагийн үүсгүүр дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг цөмийн эрчим хүчний станцаас үүсгэдэг. Хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагаас хамгаалахын тулд бидэнд нарийвчилсан цацраг идэвхт хаягдлын менежмент зайлшгүй шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй

Босс Ресурсэсийн гүйцэтгэх захирал бид Австралийн дараагийн ураны олборлогч болно гэж мэдэгджээ 2020-01-24

Босс Ресурсес компанийн Honeymoon  ураны төслийн ТЭЗҮ-г үзвэл тус төсөл нь ураны олборлолтыг хурдацтай дахин эрчимжүүлэх боломжтой  дэлхийн хамгийн дэвшилттэй төслийн нэг юм.

Дэлгэрэнгүй

Цөмийн физик юу судалдаг вэ? 2020-01-24

image

Олон нийтийн боловсролд зориулав.

ЦӨМИЙН ФИЗИК ЮУ СУДАЛДАГ ВЭ?

Суурь ба хэрэглээний шинжлэх ухаан

Хүн төрөлхтний оюуны болон материаллаг амьдралд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Шинжлэх ухааныг суурь ба хэрэглээний гэж хоёр хувааж үздэг.

Суурь шинжлэх ухаан нь байгалийн үндсэн хуулиудыг танин мэдэхэд чиглэгддэг. Хэрэглээний шинжлэх ухаан нь нийгмийн материаллаг сонирхолд ихэвчлэн шууд холбогдох тодорхой техникийн асуудлыг шийдэх зорилго тавьдаг бөгөөд суурь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүй тогтолд голчлон үндэслэдэг.

Дэлгэрэнгүй

“Реакторын инженер”-ийн дагалдах сургалт явагдаж байна 2020-01-15

image

Цөмийн энергийн газар(хуучнаар), Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд 2009 онд байгуулсан “Цөмийн энергийн болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгждэг Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т Монгол Улс 2013 оноос эхлэн хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй

Франц-Узбекийн ураны олборлолтын хамтарсан компани үйл ажиллагаагаа эхлүүллээ 2019-12-06

image

Францын Орано групп нь Узбекистаны Геологи, эрдэс баялагийн улсын хороотой (GosComGeology) хамтарсан компани байгуулсан байна. “Нурликум майнинг” хэмээх шинэ компани нь Төв Азийн орнуудад ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлнэ.

Дэлгэрэнгүй

Дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн түвшин нэмэгдсэн тухай мэдээлжээ 2019-12-06

image

Агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дахин шинэ дээд хэмжээнд хүрлээ гэж Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас мэдээлжээ. ДЦУБ-ын хүлэмжийн хийн албан ёсны мэдээлэл хэвлэгдэн гарснаар дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хий (CO2)-н ялгарал 2017 онд 405.8 ppm, 2018 онд 407.8 ppm болж өссөн байна. Дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн ялгарлын хэмжээ 2015 онд 400 ppm хүрч “рекорд” тогтоогоод байсан юм.

Энэхүү нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ ихэсч буй урт хугацааны хандлага нь ирээдүй хойч үеийнхэн агаарын температурын өсөлт, илүү эрс тэс уур амьсгал, усны дарамт, далайн түвшин дээшлэх, далайн болон хуурай газрын экосистемийн сөрөг нөлөө зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн хүчтэй нөлөөлөлтэй тулгарах болно гэдгийг ДЦУБ-аас онцлов.

Дэлгэрэнгүй

ОХУ-ын цөмийн түлшний компани “ТВЭЛ”, БНХАУ-ын “CNNC” корпорацитай цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийжээ 2019-11-14

image

Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Хулудао дүүргийн нутаг дахь Сюдайпу-д оросын III+ үеийн ВВЭР-1200 загварын хоёр шинэ реактор барихаар болжээ. Росатомын түлшний компани ТВЭЛ нь БНХАУ-ын CNNC хятадын үндэсний цөмийн корпорацитай) Сюдайпу дахь 3, 4-ээр блокд цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС) цөмийн түлш нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд реакторын эхний ачааллаас дуусах хүртэл нь цөмийн түлш нийлүүлэх тухай заажээ.

Дэлгэрэнгүй

Олон нийтийн дэмжлэг өсч байгааг Австралийн санал асуулга харуулж байна 2019-11-13

image

Австрали улсын олон тооны иргэд хотынхоо нүүрсхүчлийн хийг багасгахын тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай тухай ярьж байна. Сүүлийн найман жилийн дотор нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 50 хувиар өссөнтэй холбогдуулж австралийн зах зээлийн судалгааны компанийн ахлах ажилтан Роя Морган санал асуулга авжээ.

Дэлгэрэнгүй