Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Шинэ мэдээ

Залуу эрдэмтэн, судлаачдын анхааралд 2019-05-23

image

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна.

ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй

Рентген багаж ашиглалт- Цацрагийн хамгаалалт сэдэвт сургалт явагдав 2019-05-22

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг төрийн бус байгууллагатай хамтран Рентген багаж ашиглалт- цацрагийн хамгаалалт сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сургалт зохион байгуулагдлаа 2019-05-21

image

Цөмийн энергийн комиссын ажлын алба нь АНУ-ын Эрчим хүчний яамны Сандиагийн үндэсний лабораторийн сургагч багш нартай хамтран Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион  байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт явагдаж байна 2019-05-15

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

АНУ, БНКазУ-ын ураны олборлолт буурчээ 2019-05-14

image

2019 оны эхний улирлын байдлаар БНКазУ-ын “Казатомпром” ХК-ийн уран олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурсан бөгөөд цаашид олборлолтын хэмжээг үргэлжлүүлэн бууруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын ураны олборлолт ч 2018 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг үзүүлж байна 2019-05-10

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг нь Хойд Европ дахт хөлбөмбөгийн стадионоос Өмнөд Америкийн хээр тал, Азийн тивийн цацрагийн байгууламж болон Баруун Африкийн алслагдсан ферм хүртэл олон газарт үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн аюулгүй байдлын баталгааны чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа 2019-05-09

image

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын албаны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ба зэвсгийн хяналтын газар, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори болон Лос Аламосын Үндэсний лабораторийн мэргэжилтнүүдийг хүлээн авч олон улсын цөмийн аюулгүй байдлын баталгааны хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага 2019-05-08

image

UxC, LLC (UxC)- компаниас “Цөмийн эрчим хүч болон түлшний бодлогын чиг хандлага /ойлголт/” нэртэй судалгааны материалыг нийтэлжээ.  UxC, LLC (UxC) нь 1994 онд байгууллагдсан бөгөөд цөмийн үйлдвэрлэлийн зах зээлийн судалгаа хийдэг тэргүүлэгч компанийн нэг юм. Үйл ажиллагааны хүрээнд цөмийн түлшний циклийн бүхий л үе шаттай холбоотой зах зээл дэх өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг ба цөмийн эрчим хүч болон цөмийн түлшний зах зээлийн талаар судалгааны ажлыг хийдэг байна.

Дэлгэрэнгүй

Улсын физикийн 32 дугаар олимпиад “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа 2019-05-03

image

Улсын физикийн 32 дугаар олимпиад (УФО-32) 2019 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд “Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор амжилттай явагдлаа.

Олимпиадын үеэр Даланзадгад сумын 5-р сургуулийг Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болгосонтой холбоотой ёслолын арга хэмжээ болсон.

Дэлгэрэнгүй

Цөмийн эрчим хүчний анхны музейг ОХУ-д нээнэ 2019-05-01

image

МОСКВА. /TASS/. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах өдрийг тохиолдуулан ОХУ-ын Калуга мужийн Обнинск хотод цөмийн эрчим хүчний музейг нээнэ гэж тус улсын Төрийн Думын депутат Геннадий Скляр мэдээлжээ.

“Үүнтэй адил төсөл дэлхийд байхгүй. Цөмийн эрчим хүчний анхны музей Обнинск хотын Эрдэмтдийн ордонд анхны атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулсны 65 жилийн ойн өдөр буюу зургадугаар сарын 26-нд нээгдэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Склярын хэлснээр, уг төсөл нь олон улсынх байх бөгөөд түүнийг боловсруулахад Дэлхийн атомын станцын операторуудын холбооны мэргэжилтнүүд оролцжээ.

Дэлгэрэнгүй