Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Шинэ мэдээ

Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд Цөмийн судалгааны төв байгуулах санамж бичгийг байгууллаа 2017-08-16

Оросын Холбооны Улсын атомын энергийн “Росатом” улсын корпораци ба Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх Ухаан Технологийн Яам хооронд Вьетнам Улсад цөмийн шинжлэх ухаан технологийн төв байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү асуудлаар ОХУ болон Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2011 онд гэрээ байгуулж байсан.

Дэлгэрэнгүй

БНХАУ болон Пакистан улсууд ураны салбарт хамтран ажиллахаар болжээ. 2017-08-15

БНХАУ болон Пакистан улсууд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хятадын үндэсний цөмийн корпораци (ХҮЦК) нь Пакистан Улсын Атомын энергийн комисстой ураны нөөцийн хайгуул, боловсруулалтын чиглэлд хамтран ажиллахаар техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. БНХАУ нь үүнтэй төстэй гэрээг Саудын Арабын Вант Улстай мөн оны эхээр байгуулсан ажээ.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын 3 цөмийн реактор ашиглалтад орохоор боллоо 2017-08-10

БНХАУ-д цөмийн эрчим хүчний 3реактор ашиглалтын өмнөх томоохон хяналт шалтгалтуудыг амжилттай давж ашиглалтад орохоор боллоо. Санмен-1 реакторт аюулгүй ажиллагаа болон реактор ажиллуулахын өмнөх иж бүрэн хяналт шалгалт, Хайянг-2 реакторт хамгаалалтын бүрэн бүтэн байдлын, Янжиан-5 реакторт хөргөлтийн системийн үзлэг шалгалтуудыг тус тус явуулсны үндсэн дээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй

“Далур” ХК “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг авахаар болжээ 2017-08-04

ОХУ-ын Засгийн Газрын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Курган мужид орших “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг “Далур” ХК-д олгосон байна. Тус компани нь “Росатом” төрийн өмчит корпорацийн уран олборлолт хариуцсан нэгж “АРМЗ” ураны холдингийн охин компани юм.

Дэлгэрэнгүй

"Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинар зохион байгуулагдаж байна 2017-08-02

image

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран “Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

Олон улсын онолын физикийн төв/ICTP/ болон Олон улсын атомын энергийн агентлаг /IAEA/ -ийн хамтарсан сургалт 2017-07-21

image

Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор”

Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10

Хаана:  Триест хот, Итали Улс

Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25

Дэлгэрэнгүй

АНУ цөмийн салбараа эргэн сэргээхээр боллоо 2017-07-19

image

АНУ-ын Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Америкийн эрчим хүчийг сэргээх” сэдэвт өдөрлөгийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп эрчим хүчний талаар 6 шинэ чиглэлийг барьж ажиллан, АНУ-ын эрчим хүчийг сэргээн бэхжүүлж, экспортод гаргах тухай мэдэгдлээ. Улсынхаа  эрчим хүчний бодлогыг эргэн нэг харсны үндсэн дээр эдгээр 6 чиглэл дотроос цөмийн эрчим хүчийг нэн тэргүүнд чухалчлан эрчим хүчний энэхүү салбарыг сэргээх болсноо мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй

Цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа 2017-06-23

image

Рентген шинжилгээний багаж, каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран “Рентген шинжилгээний багаж ашиглалт-цацрагийн хамгаалалт”, “Каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглалт-цацрагийн хамгаалалт”сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

“Реактор инженер”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа 2017-06-21

image

Монгол Улсын Цөмийн энергийн комисс /ЦЭК/, Япон Улсын Атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Атомын энергийн агентлаг /ЯАЭА/-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн Азийн орнуудад зориулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс нь 2012 оноос эхлэн хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй

"Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг семинар зохион байгуулж байна 2017-05-26

Цөмийн энергийн комиссын Ажлын алба уг төслийн 4 дүгээр даалгаварт ажлын хүрээнд 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд "Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг семинар зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй