Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсанаа зарлалаа. 2017-09-03

БНАСАУ нь устөрөгчийн бөмбөгийн туршилтаа амжилтай хийснээ тус улсын төв телевизээр энэ 09 дүгээр сарын 03-ны ням гарагт  албан ёсоор мэдэгджээ.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-аас гаргасан “Изотоп хөтөч” апликейшн олон орны хэл дээр ашиглагдах боломжтой боллоо 2017-08-21

image

ОУАЭА-аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны 6 хэлээр болон Итали, Япон, Словени, Хятад хэлээр гаргасан “Изотоп хөтөч” гар утасны апликейшнийг дэлхийн аль ч өнцөгөөс цөмийн салбартай холбоотой эрдэмтэн, мэргэжилтнүүд ашиглах боломжтой боллоо. ОУАЭА-ийн Цөмийн өгөгдөл зүйн салбарын дарга Аржан Конинг өгүүлэхдээ: "Дэлхий дээр болон цөмийн физикийн салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг үндсэн хэл нь англи хэл боловч хүн бүр гадаад хэлийг сурах боломжгүй байдаг" хэмээн мэдэгдэв.

Дэлгэрэнгүй

Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд Цөмийн судалгааны төв байгуулах санамж бичгийг байгууллаа 2017-08-16

Оросын Холбооны Улсын атомын энергийн “Росатом” улсын корпораци ба Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх Ухаан Технологийн Яам хооронд Вьетнам Улсад цөмийн шинжлэх ухаан технологийн төв байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү асуудлаар ОХУ болон Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2011 онд гэрээ байгуулж байсан.

Дэлгэрэнгүй

БНХАУ болон Пакистан улсууд ураны салбарт хамтран ажиллахаар болжээ. 2017-08-15

БНХАУ болон Пакистан улсууд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хятадын үндэсний цөмийн корпораци (ХҮЦК) нь Пакистан Улсын Атомын энергийн комисстой ураны нөөцийн хайгуул, боловсруулалтын чиглэлд хамтран ажиллахаар техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. БНХАУ нь үүнтэй төстэй гэрээг Саудын Арабын Вант Улстай мөн оны эхээр байгуулсан ажээ.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын 3 цөмийн реактор ашиглалтад орохоор боллоо 2017-08-10

БНХАУ-д цөмийн эрчим хүчний 3реактор ашиглалтын өмнөх томоохон хяналт шалтгалтуудыг амжилттай давж ашиглалтад орохоор боллоо. Санмен-1 реакторт аюулгүй ажиллагаа болон реактор ажиллуулахын өмнөх иж бүрэн хяналт шалгалт, Хайянг-2 реакторт хамгаалалтын бүрэн бүтэн байдлын, Янжиан-5 реакторт хөргөлтийн системийн үзлэг шалгалтуудыг тус тус явуулсны үндсэн дээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй

“Далур” ХК “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг авахаар болжээ 2017-08-04

ОХУ-ын Засгийн Газрын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Курган мужид орших “Доброволное” ураны орд ашиглах зөвшөөрлийг “Далур” ХК-д олгосон байна. Тус компани нь “Росатом” төрийн өмчит корпорацийн уран олборлолт хариуцсан нэгж “АРМЗ” ураны холдингийн охин компани юм.

Дэлгэрэнгүй

АНУ цөмийн салбараа эргэн сэргээхээр боллоо 2017-07-19

image

АНУ-ын Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан “Америкийн эрчим хүчийг сэргээх” сэдэвт өдөрлөгийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп эрчим хүчний талаар 6 шинэ чиглэлийг барьж ажиллан, АНУ-ын эрчим хүчийг сэргээн бэхжүүлж, экспортод гаргах тухай мэдэгдлээ. Улсынхаа  эрчим хүчний бодлогыг эргэн нэг харсны үндсэн дээр эдгээр 6 чиглэл дотроос цөмийн эрчим хүчийг нэн тэргүүнд чухалчлан эрчим хүчний энэхүү салбарыг сэргээх болсноо мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-ийн зүгээс Казахстан Улсын судалгааны реакторын үйл ажиллагааны аюулгүй байдлын ахиц дэвшлийг цохон тэмдэглэв 2017-05-24

image

Олон улсын атомын энергийн агентлагийн Судалгааны реакторын цөмийн аюулгүй ажиллагаанд цогц үнэлгээ хийх ажлын хэсэг (INSARR) Казахстан Улсын  Цөмийн физикийн хүрээлэнг судалгааны реакторын аюулгүй ажиллагаагаа сайжруулах тал дээр өндөр ач холбогдол өгч ажиллан бодитой ахиц дэвшил гаргасан  хэмээн дүгнэжээ. Дүгнэлтэд тус хүрээлэнг реакторын аюулгүй ажиллагааны системийг сайжруулах, ажиллагсдыг чадавхжуулах хөтөлбөр сургалт явуулах зэргээр WWR-K хэмээх хөнгөн уст реакторт аюулгүй байдлын цогц хөтөлбөр нэвтрүүлэн ажилласан талаар дурьджээ.

Дэлгэрэнгүй

Uranium One Inc 2017 оны I улирлын тайлангаа танилцууллаа 2017-05-24

image

ОХУ-ын “Росатом” төрийн өмчит корпорацийн олон улсын хүдрийн уул уурхайн хэлтсийн хэсэг Uranium One Inc нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу 2017 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагаагаа дүгнэсэн байна.

Дэлгэрэнгүй

ОХУ Вершинное ураны ордыг ашиглаж эхэллээ 2017-05-10

image

ОХУ-ын атом энергийн Росатом улсын корпорацийн охин компани болох АтомРедМетЗолото (АРМЗ)төрийн өмчит компани нь өмнөд сибирт байрлах Вершинное ураны ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. АРМЗ-ийн мэдээлснээр Росатом улсын корпорацийн цахим хуудасд 4,577 тонн нөөцтэй ураны ордыг АРМЗ-ийн хамтарсан охин компани болох Хиагт нь ирэх жилээс газар доор уусган олборлох (ГДУО) аргаар ашиглаж эхний бүтээгдэхүүнээ гаргана. 

Дэлгэрэнгүй