Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Цөмийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ашиглаж буй байдал 2019-04-26

image

Уур амьсгалын өөрчлөлт гэж хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг хэлнэ.

Цацраг идэвхт бодис нь биднийг эргэн тойрон хүрээлсэн бүх зүйлд  /нарнаас хөрс хүртэл байнга шилжиж байгальд хөдөлгөөнтөй оршсоор байдаг.Цөмийн осол эсвэл онцгой байдал үүссэн тохиолдолд хүрээлэн буй орчинд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд цацраг идэвхит бодисын шилжилт хөдөлгөөн нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, арилгахад  цөмийн технологид суурилсан хэмжилтийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан радиоизотопуудын түвшнийг агуулсан мэдээллийн сан бий болгоно. Энэхүү мэдээллийн сан нь  дээрх нөхцөл үүссэн үед зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх , хамгаалахад тусална  

Дэлгэрэнгүй

Бага болон дунд оврын реакторын талаар мэдээлэл солицов 2019-04-25

image

Сүүлийн үед дэлхийн олон орны сонирхлыг татаж буй цөмийн эрчим хүчний реактор болох бага болон дунд оврын  реакторын талаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас зохион байгуулсан форумын талаарх видео мэдээллийг тайлбарын хамт хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологи хөдөө аж ахуйн салбарт 2019-04-25

image

Өнөө үед хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж буй инноваци, дэвшилтэд  технологийн голлох хэсгийг цөмийн технологи эзэлж буйтай  маргах аргагүй юм.

Хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ нь изотоп, цацраг идэвхт бодисыг ашиглаж хортон шавьж, өвчний эсрэг тэмцэх, газар, усны нөөцийг хамгаалах, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах баталгаажуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Хятад улсын хүнсний асуудлыг шийдвэрлэхэд цөмийн технологи хэрхэн туслаж байна вэ? 2019-04-19

image

Дэлхийн нийт хүн амын 19 хувь нь Хятад Улсад оршин суудаг ба газар нутгийнх нь зөвхөн 7 хувьд газар тариалан эрхлэх боломжтой ажээ. Иймээс тус улс өсөн нэмэгдэж байгаа хүн амаа хүнс тэжээлээр бүрэн хангахад байгаль орчинг сүйтгэхгүй  байх шаардлагатай тулгараад байна. Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд сүүлийн арав гаруй жил цөмийн технологид суурилсан арга, аргачлалыг үр тарианы боловсруулалтад ашиглаж байна. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) болон Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн үндэсний байгууллага (ХХААНҮБ) хамтран Азийн орнуудын судлаач, эрдэмтдэд цөмийн цацрагийн технологийг ашиглан үр тарианы шинэ сорт гарган авахад  дэмжлэг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй

Цөмийн технологи Археологийн салбарт 2019-04-19

image
Олон улсад түүхийн өв соёлоо танин мэдэх, сэргээн засварлахад цөмийн болон цацрагийн технологийг хэрхэн ашиглаж байгаа талаар видео мэдээллийг тайлбарын хамт хүргүүлж байна: 
Дэлгэрэнгүй

Канад Улс дахь ураны хайгуул ба Атабаскагийн сав газар 2019-04-12

image

Дэлхийн эрч хүчний ирээдүйн чиг хандлага нь Канад Улсын ураны хайгуулын салбарт тааламжтай нөхцөл бий болгохоор байна. Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй орны Засгийн газрууд цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг эргэн харж байна. 2019 оны 02 дугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд 50 орчин цөмийн эрчим хүчний станц баригдаж байгаа бөгөөд эрчим хүчний чадал өсөхийн хэрээр цөмийн эрчим хүчний станцад ашигладаг түлш буюу ураны эрэлт нэмэгдэхээр байгаа юм.

Дэлгэрэнгүй

Шар нунтагийн үнийн чиг хандлага 2019-04-01

image

Өнгөрсөн жил ураны исэл буюу “Шар нунтаг”-ийн үнэ 30 гаруй хувиар өсөөд байсан бөгөөд энэхүү эерэг хандлага нь 2019 онд үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн усны өдөр 2019: “Бүгдээрээ хамт явъя” 2019-03-29

image

Яагаад дэлхий даяар мянга мянган хүн гэрээсээ цэвэр ус хэрэглэх боломжгүй нөхцөлд амьдарсаар байгааг онцолсон 2019 оны Дэлхийн усны өдрийг – “Бүгдээрээ хамт явъя” (Leaving no one Behind) гэсэн уриан доор зохион байгуулжээ. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)усны чанар, хүрэлцээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулахын тулд усны хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр улсууд 2030 он гэхэд цэвэр, найдвартай усны эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж байна.

Дэлгэрэнгүй

ОУАЭА-ийн дэргэдэх АРТЕМИС-аас олон улсын семинар зохион байгууллаа 2019-03-27

image

Аливаа улс өөрийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдалд менежмент хийж, ашиглагдахгүй болсон байгууламж, талбайн бохирдолтыг арилгах нь үндэсний чухал үүрэг хариуцлага юм.

Дэлгэрэнгүй

Дүрслэлд суурилсан туяа эмчилгээний аргын талаар шинэ товхимол гаргажээ 2019-03-27

image

Хорт хавдрын туяа эмчилгээг хийхдээ өвчтөнийг тусгай өрөөнд байрлуулж, эмнэл зүйн хамгийн сүүлийн үеийн дүрслэлийн багаж төхөөрөмжийг ашиглан эрүүл эд эсийн ионжуулагч цацрагт  өртөх хэмжээг хамгийн бага  байлгах аргыг ашиглаж байгаа талаар ОУАЭА-аас өнгөрсөн долоо хоногт гаргасан товхимол хэвлэлийнхний анхаарлыг татав.

Дэлгэрэнгүй